Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/08-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: “Дипломат харилцааны ур ухаан” үзэсгэлэн нээгдлээ

Г.Мөрөн, iKon.mn
2025 оны 8 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн түүхэн ойн хүрээнд зориулсан “Дипломат харилцааны ур ухаан” нэртэй үзэсгэлэн дэлгэгдлээ.

Үзэсгэлэнг “Шадар Түшээ Соёлын Элч” сангийн санаачилгаар “Коруна” Монгол-Чех Хэл, Соёлын төв нар хамтран гаргаж байгаа юм.

Энэхүү үзэсгэлэн нь хоёр орны харилцаа үүсэж хөгжсөн түүх, уг харилцааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан үе үеийн төлөөлөл, Элчин сайд нар, ахмад дипломатууд, ЭСЯ-ны хамт олон болон бусад хүндэт эрхмийн гавьяа зүтгэлийг ховор гэрэл зураг, түүхэн баримтуудаар бүрдүүлэн харуулжээ.

“Шадар Түшээ Соёлын Элч” сангийн уг үзэсгэлэнг зохион байгуулж буй зорилго нь эх орондоо нэр төртэйгөөр хөдөлмөрлөн зүтгэж явсан үе үеийн эрхмүүдийн алдар гавьяаг мөнхжүүлж улмаар хойч ирээдүйдээ таниулан өвлүүлэх юм. Мөн хамтран зохион байгуулагч “Коруна” Монгол-Чех Хэл, Соёлын төв нь хоёр улсын хэл, соёл урлаг, зан заншлыг таниулан сурталчлах болон хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой юм.аж.

Үзэсгэлэнд:

  • Элчин сайд нар, ахмад дипломатууд, төлөөлөгч, эрхмүүдийн хувь нэмэр
  • БНЧУ-д суух Монголын Элчин сайдын яамны түүхэн үйл ажиллагаа
  • Хоёр орны харилцаанд 75 жилийн туршид чухал үүрэг гүйцэтгэсэн эрхмүүдийн 75 түүхэн гэрэл зураг, анхны эх баримтууд багтсан байна.

“Дипломат харилцааны ур ухаан” үзэсгэлэн маргааш 09:30-17:30 цагт олон нийтэд нээлттэй үзүүлнэ.

ФОТО:
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг