Улсын хэмжээнд он гарсаар долдугаар сарын байдлаар 3,510 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнийг Онцгой Байдлын Ерөнхий Газраас мэдээллээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, 3,339 хүний амь нас, 318.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байна.
Тохиолдсон гамшиг, аюулт үзэгдэл, ослын
- 2,953 нь гал түймэр,
- 414 нь бусад (усны осол, зам тээврийн осол, төөрсөн, сураггүй болсон, өндрөөс унах),
- 80 нь ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл,
- 20 нь биологийн гаралтай аюулт үзэгдэл,
- 44 нь геологийн гаралтай аюулт үзэгдэл
- 80 нь ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл,
- 20 нь биологийн гаралтай аюулт үзэгдэл,
- 44 нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байжээ.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!