Нийслэлийн хүн амыг эх орны хөрсөнд ургасан төмс, хүнсний ногоогоор хангах, нөөцлөх, нөөшлөх боломжийг бий болгох, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх зорилготой “Алтан намар-2025” өргөтгөсөн худалдааг 21 байршилд зохион байгуулахаар болжээ.
УБЗАА-наас мэдээлснээр өнөөдрийн байдлаар дөрвөн дүүргийн нутаг дэвсгэрийн 11 байршилд шинэ ургацын ногооны худалдаа гарчээ.
Тодруулбал Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт дараах байршлуудаас ногоо авах боломжтой байна.
Шинэ ногооны өргөтгөсөн худалдаа жил бүр арваннэгдүгээр сарын дунд үе хүртэл үргэлжилдэг билээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!