Бээжин хотын Цаг уурын газраас мэдээлснээр, өнөөдөр буюу наймдугаар сарын 4-ний өдрийн үдээс хойш хүчтэй аадар бороо орох төлөвтэй байгаа бөгөөд тус хотын Мэньтоугоу, Фаншань, Фөнтай, Шижиншань, Хуайроу болон Чанпин дүүргүүд үер усны улаан түвшний сэрэмжлүүлэг гаргаад байна.
Уулын бэл, намгархаг бүсээр усан үер, шавар болон чулууны нуранги, хөрсний гулсалт зэрэг байгалийн гамшиг тохиолдох өндөр эрсдэлтэй байна.
Харин нам дор газарт усанд автах нөхцөл байдал үүсэж болзошгүй тул БНХАУ-д ажиллаж, амьдарч байгаа болон тус улс руу зорчих иргэд Та бүхэн эрсдэл бүхий бүс нутгаар зорчихгүй байхыг Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамнаас анхааруулж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!