ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/04-НД НИЙТЛЭГДСЭН
Улаанбаатар хотын хойд болон зүүн хэсгээр 17:25 цагт түр зуурын аадар бороо орно
IKON.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Улаанбаатар хотын хойд болон зүүн хэсгээр 17:25 цагт түр зуурын аадар бороо 15 минутын хугацаатай орохыг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.
Иймд:
- Цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээг мэргэжлийн байгууллагаас тогтмол тухай бүрд хүлээн авах,
- Үер бууж болзошгүй хавцал, хонхор, нам дор газраас хол байх,
- Гол мөрөн үертэй үед усанд орох, гол гатлах, зугаалах, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхгүй байх, загасчлах, мал услах, туухгүй байх,
- Үер, усны аюулаас хамгаалах далан, суваг, шуудуу, хашлага барих,
- Өндөр хүчдэл, цахилгааны шонд хүрэхгүй байх,
- Голын усны түвшин нэмэгдэж, үерийн байдалд шилжсэн үед, зориулалтын бус гарцтай газраар зорчихгүй байх зэргээр үер, усны аюулаас сэргийлэхийг Нийслэлийн Онцгой Байдлын Газраас анхааруулж байна.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
