Улсын хэмжээнд өнөөдөр /2025.08.04/ 14:00 цагийн байдлаар 10 ойн гал түймэртэй байгаагаас 3 түймрийг цурамд оруулж, 7 түймрийг хяналтад авч, цурамд оруулахаар ажиллаж байна.
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 1, Хүдэр суманд 2 буюу нийт 3 ойн гал түймрийг цурамд оруулж, бүрэн унтраахаар, мөн аймгийн Хүдэр суманд 1, Ерөө суманд 2, Мандал суманд 2, Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд 1, Улаан-Уул суманд 1 буюу нийт 7 ойн гал түймрийг хяналтад авч, цурамд оруулахаар ажиллаж байна.
Түймрийн голомтод Онцгой байдлын байгууллагын 361 алба хаагч, 22 автомашин, мэргэжлийн ангийн 117 хүн, 10 автомашин нийт 478 хүн, 1 нисдэг тэрэг 32 автомашин, 34 морьтой үүрэг гүйцэтгэж байгаа юм.
Он гарсаар 14 аймгийн 72 сум, нийслэлийн 3 дүүрэгт нийт 213 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 57 хувиар өссөн үзүүлэлт аж.
Эх сурвалж: Онцгой Байдлын Ерөнхий Газар
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!