Улаанбаатар хотод авто зам засвар, шинэчлэлийн ажил үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Тэмээтэй хөшөөнөөс Оргил худалдааны төв болон Зайсангийн уулзвар хүртэлх авто замыг шинэчилж, хөдөлгөөнийг нээсэн бол дахин нэг замыг хаахаар болжээ.
Нийслэлийн Замын Хөгжлийн Газраас мэдээлснээр Доржийн гудамжны авто замын засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Хил Хамгаалах Ерөнхий Газрын/ХХЕГ/ хойд уулзвараас Монелийн уулзвар хүртэл авто замыг өнөөдөр/2025.08.04/ орой 23:00 цагаас хааж, өнгө асфальт бетон хучилт, тэмдэглэгээний ажлыг гүйцэтгэх юм байна.
Тус замын хөдөлгөөнийг гурав хоногийн дараа буюу наймдугаар сарын 7-ны 06:00 цагт нээнэ.
Иймд иргэд, жолооч нар бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг зөвлөв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!