Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/04-НД НИЙТЛЭГДСЭН

АУДИО: Дэлхий дээрх нийт хэлний 44% нь мөхөх аюултайд тооцогдож байна

Б.Энхмарал, iKon.mn
2025 оны 8 сарын 4
IKON.MN
Зураг зураг
Credit: moneypenny

АНУ-д төвтэй “Ethnologue” хэл шинжлэлийн судалгааны төвөөс гаргасан сүүлийн үеийн судалгаагаар дэлхий дээр өдгөө 7,100 гаруй хэл ашиглагдаж байна. Гэвч хэл гэдэг амьд, хөгжиж байдаг нийгмийн харилцааны хэрэгсэл учраас хэлний өөрчлөлт, хувьсал ч тасралтгүй үргэлжилсээр байдаг. Нэг талд шинэ хэл үүсэн хөгжиж байхад, нөгөө талд зарим хэл мөхөх аюулд орсоор байна.

НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага буюу ЮНЕСКО-ын тайланд дурдсанаар өдгөө нийт 3,200 орчим буюу дэлхийн нийт хэлний 44 орчим хувь нь мөхөх аюултайд тооцогдож байгаа аж. Жил бүр шинэчлэгддэг энэхүү тооцооллыг тухайн хэлээр яригчдын тоо, хэлний дамжуулалтын байдал (хүүхдүүдэд дамжуулагдаж байгаа эсэх), хэрэглээний хүрээ зэргээр гаргадаг ба эдгээр хэлнүүдийн дийлэнх нь 1,000-аас бага тооны яригчтай болсон байна. 

“Долоо хоног бүр хамгийн багадаа нэг хэл мөхдөг. Ихэнх мөхөж буй хэлнүүд нь бичгийн хэлгүй, зөвхөн аман уламжлалаар дамжин ирсэн байдаг бөгөөд тухайн хэл мөхөхөд хамтдаа тухайн угсаатны зан заншил, мэдлэг, амьдралын хэв маяг ч устах аюултай болдог” хэмээн уг тайланд мөн дурджээ. 

Монгол хэлний тухайд дэлхий даяар нийт 6-8 сая хүн хэлэлцдэг гэсэн тооцоо бий. ЮНЕСКО-ын судалгаагаар Халх аялгуу бүхий монгол хэл нь мөхөх АЮУЛГҮЙ гэсэн ангилалд багтсан бол Буриад, Ойрад аялгуу (Халимаг) МӨХӨХ АЮУЛТАЙ, Өвөр Монгол дахь зарим аялгуу МӨХӨХ ЭРСДЭЛТЭЙ гэсэн ангилалд багтсан байна. 

Тэгвэл эсрэгээр дэлхийн хамгийн түгээмэл хэрэглэгддэг 20 хэл нь нийт 3.7 тэрбум хүний төрөлх хэл болж байгаа юм. Өөрөөр хэлбэл нийт хэлний 0.3 хүрэхгүй хувь нь дэлхийн нийт хүн амын бараг талд нь хэрэглэгдэж байна гэсэн үг. 

Ethnologue байгууллагаас 2025 оны хамгийн олон хүн ярьдаг 25 хэлний жагсаалтыг гаргажээ. Уг судалгаагаар дараах хэлнүүдийг хамгийн олон хүн хэрэглэдэг гэсэн дүгнэлт гарсан байна. 

/Графикийн нүд тус бүр дээр дарж тухайн хэлээр “Top 25 Most Spoken Languages in 2025” гэх өгүүлбэрийг хэрхэн хэлдгийг сонсоорой. Хажуу тийш дарж гүйлгэж үзнэ үү./

 Хамгийн олон хүн ярьдаг 25 хэл (2025 оны байдлаар)

Дугаар Хэл Нийт яригчдын тоо (сая) Төрөлх хэл (сая) Төрөлх хэл (%-аар)

Хоёрдогч хэл (сая)

1 🇺🇸🇬🇧🇨🇦🇦🇺 Англи 1,528 390 25.52% 1,138
2 🇨🇳🇹🇼🇸🇬 Хятад Мандарин 1,184 990 83.61% 194
3 🇮🇳 Хинди 609 345 56.65% 264
4 🇪🇸🇲🇽 Испани 558 484 86.74% 74
5 🇸🇦🇦🇪 Араб 335 0* 0% 335
6 🇫🇷🇨🇦 Франц 312 74 23.72% 238
7 🇧🇩🇮🇳 Бенгал 284 242 85.21% 43
8 🇧🇷🇵🇹 Португал 267 250 93.63% 17
9 🇷🇺 Орос 253 145 57.31% 108
10 🇮🇩 Индонез 252 75 29.76% 177
11 🇵🇰🇮🇳 Урдү 246 78 31.71% 168
12 🇩🇪 Герман 134 76 56.72% 58
13 🇯🇵 Япон 126 124 98.41% 2
14 🇳🇬 Нигерийн Пиджин  121 5 4.13% 116
15 🇪🇬 Египетийн Араб 119 84 70.59% 35
16 🇮🇳 Марати 99 83 83.84% 16
17 🇻🇳 Вьетнам 97 86 88.66% 11
18 🇮🇳 Тэлүгү 96 83 86.46% 13
19 🇳🇬🇳🇪 Хауса 94 58 61.70% 36
20 🇹🇷 Турк 91 85 93.41% 6
21 🇵🇰 Баруун Панжаб 90

мэдээлэл байхгүй

n/a мэдээлэл байхгүй
22 🇹🇿🇰🇪 Свахили  87 4 4.60% 83
23 🇵🇭 Тагалог 87 33 37.93% 54
24 🇮🇳 Тамил  86 79 91.86% 8
25 🇭🇰🇲🇴 Хятад Кантон 86 85 98.84% 1