ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/04-НД НИЙТЛЭГДСЭН
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөөдөр нийслэлд 17:00 цаг хүртэл гурван удаа усархаг бороо орно
iKon.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Цаг Уур, Орчны Шинжилгээний Газар(ЦУОШГ)-аас ирүүлсэн мэдээгээр өнөөдөр Улаанбаатар хот орчмоор
- 09:00-10:00 цаг,
- 13:00-14:00 цаг,
- 16:00-17:00 цагийн хооронд усархаг аадар бороо орох төлөвтэй байна.
Иймд:
- Цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээг мэргэжлийн байгууллагаас тогтмол тухай бүрд хүлээн авах,
- Үер бууж болзошгүй хавцал, хонхор, нам дор газраас хол байх,
- Гол мөрөн үертэй үед усанд орох, гол гатлах, зугаалах, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхгүй байх, загасчлах, мал услах, туухгүй байх,
- Үер, усны аюулаас хамгаалах далан, суваг, шуудуу, хашлага барих,
- Өндөр хүчдэл, цахилгааны шонд хүрэхгүй байх,
- Голын усны түвшин нэмэгдэж, үерийн байдалд шилжсэн үед, зориулалтын бус гарцтай газраар зорчихгүй байх зэргээр үер, усны аюулаас сэргийлэхийг Нийслэлийн Онцгой Байдлын Газраас анхааруулж байна.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!


