Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/03-НД НИЙТЛЭГДСЭН

Гаж донтон, хүчирхийлэгчийн бүртгэлд орж, АНУ-аас албадан буцаагдсан монгол иргэнд цагдаагийн хяналт тогтоожээ

Г.Мөрөн, iKon.mn
2025 оны 8 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Америкийн Нэгдсэн Улс(АНУ)-ын нутаг дэвсгэрт үйлдсэн гэмт хэргийнхээ улмаас 25 жил ял эдэлсэн Монгол Улсын иргэнийг албадан нутаг буцаажээ.

Тодруулбал тус улсад хүнийг алахыг завдсан, хүч хэрэглэн хүчиндсэн, насанд хүрээгүй хүний биед гэмтэл учруулсан гэмт хэрэгт 25 жилийн хорих ял шийтгэгдэж, ялаа эдэлж дууссан Монгол Улсын иргэнийг тус улсын Гаж донтон, хүчирхийлэгчийн бүртгэлд бүртгэж, эх орон руу нь харгалзагчтайгаар албадан гаргах шийдвэрийг Интерполын шугамаар ирүүлсний дагуу энэ оны долдугаар сарын 31-нд Цагдаагийн Ерөнхий Газар(ЦЕГ)-ын Интерполын Үндэсний Товчоо, Эрүүгийн Цагдаагийн Алба, Иргэний Нисэхийн Ерөнхий Газрын цагдаагийн алба хаагчид тухайн иргэнийг хүлээн авчээ.

Мөн тухайн иргэний биеийн давтагдашгүй өгөгдлүүдийг авч, оршин суух хаягийн дагуу цагдаагийн алба хаагчид хяналт тавин ажиллаж байгааг ЦЕГ-аас мэдээллээ.

https://www.facebook.com/reel/1103964158312900