Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/07/30-НД НИЙТЛЭГДСЭН

Засгийн Газрын хуралдаанаар Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцана

Э.Тэмүүлэн, iKon.mn
2025 оны 7 сарын 30
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж, дараах асуудлуудыг хэлэлцэж байна. 

Тодруулбал

  1. Монгол Улсын 2026 оны төсвийн төслийг боловсруулах ажлын явцын талаар,
  2. Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай Засгийн Газрын тогтоолын төслүүд,
  3. Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил болон ДЦС3-ын сэргээн босголтын ажлын явцтай танилцах,
  4. Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2023-2025 оны улсын хэлэлцээрийн хэрэгжилтийн талаар,
  5. Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хооронд НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын төлөөлөгчийн газар байгуулах тухай хэлэлцээрийн төсөл,
  6. Монгол-Хятадын Экспо арга хэмжээний бэлтгэл ажлыг хангах, зохион байгуулах Ажлын хэсэг байгуулах,
  7. Бусад асуудлыг хэлэлцэн, танилцаж байгаа юм. 

Хуралдаанаас гарсан шийдвэрийг шууд дамжуулан хүргэх болно.