ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/07/24-НД НИЙТЛЭГДСЭН
Намьянжугийн гудамжнаас Халдвартын эцэс хүртэлх замыг энэ сарын 28-наас хааж, шинэчилнэ
iKon.MN
Халдвартын эцсийн авто замын засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд Намьянжугийн гудамжнаас зүүн тийш Халдвартын эцэс хүртэлх авто замыг хааж засвар, шинэчлэлтийн ажил хийж гүйцэтгэнэ.
- Зам хаах: Долдугаар сарын 28-ны 23:00 цаг
- Зам нээх: Долдугаар сарын 31-ний 06:00 цаг
Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
