Улаанбаатар хотоос 2025 оныг “Бүтээн байгуулалтын жил” хэмээн нэрлэж, 2025-2028 онд хэрэгжүүлэх 24 мега төслийг үе шаттай эхлүүлж байгаа.
24 мега төслийн нэг “Улаанбаатар трам” төслийн I, II шугамын Техник, Эдийн Засгийн Үндэслэл(ТЭЗҮ)-ийг холбогдох яамдын мэргэжлийн зөвлөлөөр батлуулж, дараагийн шатны бэлтгэл ажлуудыг ханган ажиллаж байна. “Улаанбаатар трам” төслөөр Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой. Төсөл хэрэгжсэнээр авто замын хөдөлгөөний дундаж хурд 25.7 хувиар нэмэгдэх юм.
Төслийн хүрээнд нийслэлд хоёр чиглэлд хөнгөн галт тэрэгний системийг нэвтрүүлэхээр төлөвлөсөн бөгөөд
“Улаанбаатар Трам” төсөл нь бүрэн цахилгаан хөдөлгүүртэй, байгаль орчинд ээлтэй, их багтаамжийн нийтийн тээврийн шинэ шийдэл юм. Энэхүү тээврийн системийг нэвтрүүлснээр авто замын түгжрэлийг бууруулахаас гадна автомашины хорт утаанаас үүдэлтэй агаарын бохирдлыг мэдэгдэхүйц хэмжээгээр бууруулна.
Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!