Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийх төрийн айлчлал эхэллээ

Н.Эрхбаяр, iKon.mn
2025 оны 7 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмоны урилгаар 2025 оны 07 дугаар сарын 23-26-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг “Душанбе” олон улсын нисэх онгоцны буудалд тус улсын Тэргүүн Шадар сайд Холикзода Хоким, тус улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Баярхүү нар угтаж авлаа.

зураг
 
зураг
 
зураг
 

Энэ удаагийн айлчлал Төв Азийн улс орнууд, тэр дундаа Тажикистан Улстай найрсаг харилцаагаа өргөжүүлэн хөгжүүлэх, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэхэд чухал түлхэц болно гэж талууд үзэж байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар ганцаарчилсан уулзалт болон албан ёсны хэлэлцээ хийж, “Найрсаг харилцаа, олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Тажикистан Улсын хамтарсан мэдэгдэл” гаргана.

Айлчлалын хүрээнд хоёр улс харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхтэй холбоотой баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байна.

зураг
 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мөн тус улсын Мажлиси Намояндагон /Парламентын доод танхим/-ын даргыг хүлээн авч уулзаж, харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцоно.

Айлчлалын хүрээнд хоёр орны төрийн тэргүүн нарын ивээл дор анхны бизнес форум болон соёл, урлагийн тоглолт болох юм.

Хоёр улс 1992 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд манай улсаас анх удаа Ерөнхийлөгч төрийн айлчлал хийж байна.

зураг
 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Душанбе хотноо хүрэлцэн ирсэн даруйдаа Тажикийн түүх, соёлын бэлгэ тэмдэг болсон Исмоил Сомони-гийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.

зураг
 
зураг
 

Тажикийн төрт ёсны түүхэнд тод мөрөө үлдээсэн Саманидын анхны эмир Исмоил Сомони-г ард түмэн нь мөнхөд дээдэлдэг бөгөөд 13 метр өндөр хөшөөг нь бүтээж, IX-X зуунд Бухарт баригдсан Саманидын бунхны хуулбар бүхий музей байгуулжээ.

Хөшөөний хоёр талд байрлах хүрэл арслангууд нь улсын тогтвортой байдал, энх тайван, үндэсний эв нэгдлийг илэрхийлдэг.

Тажикистан Улсад айлчилж байгаа төр, засгийн тэргүүн, хүндэт зочид тус улсын Төрийн ёслолын журмын дагуу хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлдэг юм.

зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
8
Зураг
ЗӨВ, ГОЁ
4
Зураг
ХАХА
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
БУРУУ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
7 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Latin 49 [59.153.115.26] 2025/7/24
tajikaas huuhnuud importoor avah heregtei tsarai zus saitai shaardlaga bagatai emegteichuud baidag.
0 | 0 Хариулах
РАВДАН [66.181.160.94] 2025/7/24
ХҮНИЙГ ЧИНЬ ХӨГШИРСӨН ГЭЖ БОДОЖ БОЛДОГГҮЙ Л ЮМ БАЙНА! ТАЖИК ОХИНД ДУРТАЙ ЮМ УУ ДАА МАНАЙ ЛАТИН49!
0 | 0 Хариулах
Зочин [66.181.190.22] 2025/7/24
Монгол улс Дундад Азиас жимс ногоо, бөс даавуу, хөвөн, даавуун хувцас, гурил, цагаан будаа авах боломжтой. Оронд нь мах, малын гэдэс дотор, арьс шир, ноос, ноолуур, савхин эдлэл гаргаж болно.
1 | 0 Хариулах
ХАДГАЛАМЖАА НОТОЛ ХҮРЭЛСҮХ ДҮҮ [79.110.54.162] 2025/7/24
Хортой Шахмал түлшийг хүчээр тулгаж ард иргэдийг хордуулж байгаа төрөөс төрсөн тэрбумтан химийн угаартуулагч хүрэлсүх тайлбараа өгөө Монголчуудад, чи 34 жил төрөөс хулгайлж, шимэгчилж амьдарч ялтанаа, одоо зайлаарай
0 | 1 Хариулах
ХАДГАЛАМЖАА НОТОЛ ХҮРЭЛСҮХ ДҮҮ [79.110.54.162] 2025/7/24
Хортой Шахмал түлшийг хүчээр тулгаж ард иргэдийг хордуулж байгаа төрөөс төрсөн тэрбумтан химийн угаартуулагч хүрэлсүх тайлбараа өгөө Монголчуудад, чи 34 жил төрөөс хулгайлж, шимэгчилж амьдарч ялтанаа, одоо зайлаарай
0 | 1 Хариулах
РАВДАН [66.181.160.94] 2025/7/24
ДУНДАД АЗИЙН ҮНДЭСТНҮҮД НЬ ЧИНГИСИЙН АЯН ДАЙНЫ ДЭД БҮТЭЦ Н Ь БОЛЖ БАЙСАН! ТЭД БОЛ ЗЭР ЗЭВСГИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ ХҮНС ТЭЖЭЭЛИЙН ХАНГАМЖ ТЭЭВЭР ЛОЖИСТИКИЙН ДЭД БҮТЭЦ НЬ БОЛЖ БАЙВ!
1 | 1 Хариулах
РАВДАН [66.181.160.94] 2025/7/24
СТАНУУДТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ НЬ ЗҮЙ ЁСНЫ ХЭРЭГ! ЕР НЬ ЧИНГИС ХААНЫ БАЙЛДАН ДАГУУЛАЛ ДУНДАД АЗИЙН УЛСУУДГҮЙГЭЭР БҮТЭХГҮЙ БАЙСАН!
1 | 1 Хариулах