“Хөгжлийн төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, ач холбогдол, үр нөлөөгөөр нь эрэмбэлэн, зарим төслийн хэрэгжилтийг хойшлуулах арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төслийн талаар УИХ-ын гишүүн, Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал дараах мэдээллийг өглөө.
Тодруулбал яам болгон дээр байгаа нийт 148 төслийг дөрвөн бүлэг 14 шалгуур үзүүлэлтээр үнэлээд эрэмбэ тогтоох юм байна. Ингэхдээ улсын жилийн төлөвлөгөөнд тусгагдаагүй. Зураг төсөвгүй, санхүүжилт нь тодорхойгүй, 14 шалгуур үзүүлэлтээр үнэлэхэд төлбөрийн тэнцэлд эерэг нөлөө үзүүлэхгүй, ажлын байр нэмэгдүүлэхгүй гэж үзвэл 0-5 оноогоор дүгнэж эрэмбэлэх юм байна.
Ирэх намрын чуулганд хөгжлийн таван жилийн үндсэн чиглэлд зарим төслүүдийг хасах, заримыг нь үе шаттайгаар хойшлуулах арга хэмжээг авах аж. Засгийн Газрын үйл ажиллагаа болон хөрөнгө оруулалтын хөтөлбөрт хэрэгжих боломжгүй төслийн жагсаалтыг баталдгийг зогсоох хэрэгтэй гэдгийг тэрбээр онцлов.
Хөгжлийн төслүүдийн ихэнх нь төр хувийн хэвшлийн түншлэл, гадаадын шууд хөрөнгө оруулалтаар хэрэгжих төслүүд байгаа учир Хөрөнгө оруулалтын тухай хуулийг өргөн мэдүүлэхээр ажиллаж байгаа аж. Түүнчлэн хөрөнгө оруулагч нараас ирж байгаа маргааныг цаг тухайд нь шийдэж байхыг энэхүү тогтоолын төслөөр үүрэг болгосон байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!