МИАТ ТӨХК Сингапур чиглэлд шууд нислэг үйлдэнэ

А.Золжаргал, iKon.mn
2025 оны 7 сарын 23
ikon.mn
Зураг зураг

Монгол улсын Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК нь энэ оны шинэ чиглэлүүдийн нэг болох Сингапур чиглэлийн нислэгээ нээх гэж буй талаар мэдэгдлээ. Тэгвэл тус чиглэлд энэ оны 11-р сарын 04-ний өдрөөс эхлэн долоо хоногт хоёр удаа буюу мягмар, бямба гарагуудад шууд нислэг үйлдэхээр болсон байна.

Сингапур улс нь нийт 63 жижиг арлаас бүтдэг бөгөөд хотын зохион байгуулалт, хууль дүрмийн хувьд дэлхийн жишиг улсуудын нэгд зүй ёсоор тооцогддог. Тийм ч учраас аялал жуулчлал дээд зэргээр хөгжсөн бөгөөд гадаадын жуулчдыг татах үзвэр үйлчилгээ, томоохон дэлгүүр, худалдааны төв, соёлын газрууд маш ихтэй үсрэнгүй хөгжилтэй улс юм. Сингапурын чиглэлд шууд нислэгтэй болсноор аялал жуулчлалын урсгал нэмэгдэхийн дээр тус улсаар дамжин дэлхийн өөр улс, хотууд руу нисэх нислэгийн сүлжээ өргөжих олон давуу тал бий болох юм.

Нислэг захиалгын мэдээллийг 11-333-999 лавлах утас, МИАТ ТӨХК-ийн үндсэн Facebook хуудас, MIAT аппликейшн болон бусад тийз борлуулалтын төвүүдээс авах боломжтой.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
3
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
5 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Маргад [66.181.161.174] 2025/7/24
98 онд шууд нислэгээр Жуулчин компаниар 200 орчим аялагч очсон! Орой газардаад буудалд оруулаад, өглөөний цайны дараа бүх аялагчдыг Чулуун эдлэлийн дэлгүүрт аваачсан!!! Тэгээд баахан реклам! Үнэт чулууг эндээс авбал хамгийн хямд ориг гэж доод давхарт байх үйлдвэрээ үзүүлээд л… итгэсэн , олон аялагч авсан би ч бас 700 ам. Доллараар кулон охиндоо авсан! Тэгсэн баахан хулхи чулуутай бүрмэл алт зарсан байсныг явах өдрөө мэдсэн! Үйлдвэр- дэлгүүр рүү таксидаад очсон хаалттай байсан! Шок!!! Халтмаагийн Баттулгын ээж хамт аяласан тэр хулхи гэж мэдээд өглөө эрт очоод авсан юмаа буцаасан гэж хүмүүс яриад…. Тэгээд, бусад нь ирнэ гээд хаачихсан юм сонссон! Бөөн шок, хүмүүс үнэт чулуун гоёл авна гэсэн бодолгүй байхад мөнгөө үрэж амжаагүй байхад тийш аваачиж рекламдаж баахан хуурамч гоёл авхуулсан нь сэжигтэй байсан! Нөгөө хууль чанга Сингад хулхи гоёл зардаг! Тэрнийгээ үнэт чулуутай гээд… так-что.., гялалзсан бүхэн алт биш юмаа!!!
0 | 0 Хариулах
инж [14.1.81.85] 2025/7/23
Тэгээд хурдлаач Сингапур оуу 7 цаг л ниснэ ш дэ Сеул Бээжмингээр ламжиж цаг алддаг
0 | 0 Хариулах
Зочин [66.181.183.40] 2025/7/23
Zuun umnud Asia ruu garts nemegdej baival nolj l bn. Singa n tuhai huviin bodlo helhed neeh shutees baih gazar bish. Huuli durem engiin irgeddew changa, avilga hahiul undur alban tushaaltnii dund delgersen. Engiin irgedee westren zarchimaar uriin suljeen oruulj tasraltgui ajiluulj undur hynalttai amidruuldag. 3s deesh honhod uidaj uhne gesen ug.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.190.22] 2025/7/23
Миний санахын 3 удаа Сингапур руу байнгын нислэг нээгээд хаасан. Одоо ч бас тэгэх байх. Хонконг хүрсэн байхад цаашаагаа дамжаад л явчина.Сингад юмнууд аймаар үнэтэй. Тийшээ зорьж очих монгол хүн цөөхөн. Тайландаар л хүмүүсээ дайруулчаач. Тайланд бол аялал жуулчлалын төв хот
1 | 0 Хариулах
Зочин [103.14.38.74] 2025/7/23
9 сарын 1 гээд байсан. хойшлосон юм байна
0 | 0 Хариулах