“Неосити” хотхонд байр авах хүсэлтэй иргэд 8 хувийн зээлд хамрагдах боломжтой

СУРТАЛЧИЛГАА
2025 оны 7 сарын 23
Сурталчилгаа
Зураг зураг

“Неосити” хотхон нь дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн, нэр хүнд бүхий АНУ-ын Ногоон барилгын LEED сертификаттай монголын анхны орон сууцны төсөл юм. Энэ хүрээнд тус хотхонд байр авах хүсэлтэй иргэдэд Голомт банк орон сууцны ногоон зээл олгож эхэллээ.

Мөн тус хотхоноос байр захиалсан иргэд орон сууцаа ашиглалтад орохоос өмнө хөнгөлөлттэй үнээр буюу 8 хувийн зээлээр худалдан авах боломжтой болж байна. Өөрөөр хэлбэл, орон сууц ашиглалтад орох хүртэлх хугацааны 8 хувийн хүүг захиалагч төлөх бол үлдэх хүүгийн зөрүүг “Неосити” төслийн зүгээс хариуцан төлөх юм байна. Та худалдан авах орон сууцныхаа урьдчилгаа 20 хувийг төлснөөр 20 хүртэлх жилийн хугацаатай Ногоон зээлд хамрагдах боломжтой аж. Таны захиалсан орон сууц ашиглалтад орсноос хойш зээлийн үлдэгдэлтэй нөхцөлд орон сууцны ногоон зээлийн үндсэн хүү болох жилийн 15.6-16.8 хувиар тооцогдох юм байна.

зураг
 

ЗЭЭЛ СУДЛАХ САЛБАРУУДЫН БАЙРШИЛ:

1. Хоумланд орон сууцны төв, СБД, 1 дүгээр хороо Blue sky tower

2. Яармаг салбар, ХУД, 8 дугаар хороо, Cedar city

3. 10 дугаар хороолол салбар, БГД, 5 дугаар хороо

4. Нисэх салбар, ХУД, 21 дүгээр хороо, хуучин нисэх

зураг
 

“Неосити” төсөл нь хотхондоо ерөнхий боловсролын “Шинэ Монгол 3” сургууль болон “Ёкоминэ Монгол” цэцэрлэгийн салбарыг нээж байгаа бөгөөд тус сургууль, цэцэрлэг нь хотхоны оршин суугчдын хүүхдүүдээс элсэлтийнхээ 70 хувийг бүрдүүлэх юм байна.

зураг
 

Нийт 2400 айлын “Неосити” хотхоны бүтээн байгуулалтын ажил төлөвлөгөөний дагуу үе шаттай үргэлжилж байгаа бөгөөд эхний ээлжийн 400 айлын орон сууц, сургууль, цэцэрлэг нь 2025 оны 11 дүгээр сард ашиглалтад орох товтой байна. Одоогоор “Шинэ Монгол 3” сургуулийн болон тус төслийн эхний ээлжийн орон сууцны барилгын ажил 80 хувийн гүйцэтгэлтэй байна.

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
15
Зураг
ЗӨВ, ГОЁ
8
Зураг
ТЭНЭГЛЭЛ
3
Зураг
ХАХА
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.