Экспорт $1.3 тэрбумаар буурахад нүүрс, угаасан ноолуур зэрэг бүтээгдэхүүний экспорт буурсан нь нөлөөлжээ

М.Батчимэг, ikon.mn
2025 оны 7 сарын 22
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улс 2025 оны эхний сард нийт 145 улстай нийт 12.1 тэрбум ам.долларын гадаад худалдаа хийжээ. 

Гадаад худалдааны тэнцэл 2025 оны эхний зургаан сард 1.1 тэрбум ам.долларын ашигтай гарч өмнөх оны мөн үеэс 1.5 тэрбум ам.доллар буюу 51.1 хувиар буурсан байна. БНХАУ-тай эхний зургаан сард 8.2 тэрбум ам.долларын худалдааг хийжээ. Энэ нь гадаад худалдааны нийт бараа эргэлтийн 67.3 хувийг эзэлж байна. 

6.6 тэрбум ам.долларын экспорт хийсэн нь өмнөх оны мөн үеэс $1.3 тэрбумаар буурчээ 

6.6 тэрбум ам.долларын экспорт хийсэн нь өмнөх оны мөн үеэс 16.6 хувиар буюу $1.3 тэрбумаар буурсан байна. Экспортын 94.7 хувийг уул уурхайн гаралтай бүтээгдэхүүн эзэлж байна. 

Экспорт 1.3 тэрбум ам.доллароор буурахад: 

  • нүүрс $2.1 тэрбумаар,
  • угаасан ноолуур $148 саяар,
  • боловсруулаагүй газрын тос $31.4саяар,
  • хонь ямааны мах $24.3саяар буурсан нь голлон нөлөөлсөн байна.

Харин зэсийн хүдэр баяжмалын экспорт өмнөх оны мөн үеэс $897.9 саяар буюу 62 хувиар өссөн байна. 

зураг
 

$5.5 тэрбумын импорт хийсэн нь өмнөх оны мөн үеэс $150.1саяар өсжээ

$5.5 тэрбумын импорт хийсэн нь өмнөх оны мөн үеэс $150.1саяар буюу 2.8 хувиар өсжээ. Импортын 22.2 хувийг тээврийн хэрэгсэл, тэдгээрийн хэрэгсэл, 20.6 хувийг хувийн машин, механик тоног төхөөрөмж эзэлж байна.

Импорт $150.1саяар өсөхөд: 

  • Суудлын автомашин $207.6 саяар 47.1 хувиар 
  • Тээврийн хэрэгслийн сэлбэг, эд анги $22 саяар буюу 67.1 хувиар 
  • Ухаалаг гар утас $15 саяар буюу 21.9 хувиар 
  • Согтууруулах ундаа $14.5 саяар буюу 49.8 хувиар 
  • Шороо, чулуу ялгах холих машин $10.4 саяар буюу 13.7 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ. 

Харин ачааны автомашин өмнөх оны мөн үеэс $44.3 саяар буюу  13.2 хувиар буурсан байна.  

зураг
 
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
10
Зураг
ХАХА
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
10 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг