“Та хожлоо, баяр хүргэе. Мөнгөө авахын тулд 2%-ийн татвар буюу шимтгэлээ шилжүүлээрэй” гэх зэргээр залилах гэмт хэргийг үйлдэж байна

М.Батчимэг, ikon.mn
2025 оны 7 сарын 22
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Сүүлийн үед цахим орчинд лайв буюу шууд дамжуулалт хийж, "сугалаа аваад азтан болоорой", "мөнгө хожоорой" гэх зэргээр иргэдийг төөрөгдүүлэн, хуурч мэхлэн залилах гэмт хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдэж байгаа аж. 

Залилагч этгээдүүд зохиомол орчин бүрдүүлж, олон нийтийн итгэлийг олж авахын тулд шууд дамжуулалт буюу /live/ мэргэжлийн түвшинд харагдуулах бүхий л аргыг ашигладаг байна. Сугалаа болгон тодорхой үнэ, тоо ширхэгтэй байх бөгөөд оролцсон иргэдэд “Та хожлоо, баяр хүргэе. Харин мөнгөө авахын тулд 2%-ийн татвар буюу шимтгэлээ шилжүүлээрэй” гэх зэргээр мөнгө нэхэх замаар залилах гэмт хэргийг үйлдэж байгаа аж. 

Цахим орчинд хийгдэж буй бүх төрлийн шууд дамжуулалт /live/ нь урамшууллын сугалаа нь бодит бус бөгөөд иргэдийг хууран мэхлэх зорилготой гэмт хэрэг тул ийм агуулгатай шууд дамжуулалтыг үзэхгүй байх, сугалаанд оролцохгүй байх, харсан тохиолдолд нэн даруй репорт хийх зэргээр өөрийгөө болон ойр дотны хүмүүсээ гарч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Цагдаагийн байгууллагаас анхаарууллаа. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
9
Зураг
ЗӨВ, ГОЁ
5
Зураг
ТЭНЭГЛЭЛ
4
Зураг
ХАХА
3
Зураг
ХАРАМСАЛТАЙ
2
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
18 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.126.91.189] 2025/7/29
Олон нэг ижил тоон дотроос өөр тоог олсон хүн тэдэн саяыг хожногэж фесфукээр зар тавьж өөр тоог бичсэн хүнийг та азтан боллоо та хэдэн саяын буцалтгүй санхүүжилт авах вэ гэж хэлээд та үүнийг авахын тул дараах алхамуудыг хий эхлээд тэдэн зуун мянган шилжүүл гэх зэргээр хүний мөнгий залгилаад хэдэн сая төгрөг аваад тухайн хүн төлбөрийн чадваргүй болохоор та буцалтгүй санхүүжил авах шаардлага хангасангүй гэж залилагч олон болгоныг хууль хяналтын байгууллага анхааралдаа авах цаг болсон бишүү .
0 | 0 Хариулах
Хурай [202.55.188.117] Өчигдөр 9 цаг 3 минут
Ийм тэнэг юманд итгэдэг хүмүүс байх юмаа..кхх
0 | 0 Хариулах
Зочин [103.212.162.29] 2025/7/27
Шуналаа дарцгаа, ажил хийцгээ. Хэн ч чамд их мөнгө байтугай талх ч зүгээр өгөхгүй. Мэдээжийн залиланд хууртагдчихаад цагдааг, Занданшатарыг, Хүрэлсүхийг харааж зүхээд яахав дээ. Үхэр монгол гэдэгтэй гэж эвлэрээд явж бай
0 | 0 Хариулах
Шаабар [202.126.89.76] 2025/7/24
Цагдаад хэлэхээр огт тоодоггүй. Бараг хохь чинь гэх шахам хариу өгч байна лээ. Энэ утсанл хэл гээд дамжуулж дамжуулж сүүлд нь хороон дээрээ очиж өргөдөл өг гээд гүйцээ.
0 | 0 Хариулах
Шаабар [202.126.89.76] 2025/7/24
Фб ээр small haus гэх компани байшин хожлоо. Мэдээллээ явуул гэх мсж ирүүлээд байх юм. Үалилан мөн үү ?
2 | 0 Хариулах
Zochin [202.126.88.114] 2025/7/24
Tanii zeeliin huselt batlaglaa genuu ,ogt zeel huutsulduugui baihad tiim yum ireed bainaleishuu,.hunii umnuus hund zeel ugchihgui bizde,
0 | 0 Хариулах
ЭРГҮҮ ҮХЭР МОНГОЛ [202.21.110.94] 2025/7/23
ЗЭРЛЭГ КАПИТАЛИЗМ-ГЭДЭГ НЬ ХҮНД ЗҮГЭЭР МӨНГӨ ӨГДӨГГҮЙ НИЙГЭМ ГЭДГИЙГ Л ЯС, МАХАНДАА ТУЛТАЛ ОЙЛГО........АЖИЛ ГОЛОХГҮЙ ХИЙ ...ЭС БӨГӨӨС ҮХЭР БОЛМОЙ.........ГҮЙЦЭЭ..........
4 | 0 Хариулах
Зочин [202.9.46.216] 2025/7/22
Монголчууд мөнгө олох үлгэр домгийн аргад итгэдэг.
2 | 0 Хариулах
Зочин [202.131.245.243] 2025/7/22
Тэгээд цагдаа нь таслан зогсоодоггүй юм уу?
1 | 4 Хариулах
Зочин [202.9.46.216] 2025/7/22
Өөрсдийнхөн хохь
1 | 0 Хариулах
Зочин [202.126.89.100] 2025/7/22
ИЙМЭРХҮҮ ЮМАНД ИТГЭДЭГ ОРКУУД Л ОРОС ПУТЛЕР ЦООХОР ДЭЭЛТИЙГ ШҮТЭЖ ҮХЧИХ ГЭЭД ТЭГСНЭЭ ТАТВАРЧ ТӨЛДӨГГҮЙ БАЙЖ АМЬДРАЛ ГЭЖ ХЭЦҮҮ БНА ГЭЖ ГОНШИГОНООД БАЙГААМ ШДЭЭ.
4 | 1 Хариулах
Зочин [66.181.181.249] 2025/7/23
Зүг чиггүй тэнээд явчихдаг гөлөг шиг нөхөр үү чи чинь. Бас юун путлер вэ ха ха
1 | 0 Хариулах
Зочин [66.181.190.22] 2025/7/22
IKON та 1 тэрбум төгрөг хожлоо. татвар болох 400 сая төгрөгөө миний дансанд хийгээд тэрбумаа аваарай. Данс 5054456831
1 | 0 Хариулах
Ikon—ы санхүү эрхэлсэн мэргэжилтэн [103.212.162.147] 2025/7/22
Та iBan-аа бичнэ үү 😂🤣😘
4 | 1 Хариулах
Зочин [122.201.23.201] 2025/7/22
hooy luivarchaan mongoo avay
0 | 1 Хариулах
Зочин [202.55.188.113] 2025/7/23
2
0 | 1 Хариулах
Зочин [202.126.89.94] 2025/7/22
САРМАГЧНЫ ЗАЛИНД ИТГЭНЭ ТЭГЭЭД АМЕРИК ТРАМП ЭЛОН МАСК НТР ГЭЖ ТОМТОМ БААНА АЦАН БОМБОЙНУУД
3 | 0 Хариулах
Зочин [103.168.34.151] 2025/7/22
ийм юманд одоо болтол итгээд бна гэхээр арай ч дээ хэддүгээр зуундаа яваад бнадаа монголчуудаа
6 | 2 Хариулах