Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/07/22-НД НИЙТЛЭГДСЭН

Ирэх 8, 9, 10-р сарын цаг агаарын урьдчилсан төлөв

М.Батчимэг, ikon.mn
2025 оны 7 сарын 22
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Ирэх 8, 9, 10-р саруудын цаг агаарын урьдчилсан төлөвийг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ. 

  • Наймдугаар сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дундаж /ОЖД/-аас дулаан, хур тунадас нутгийн өмнөд хэсгээр ахиу байх хэдий ч уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой гэнэтийн ус ихтэй аадар борооны давтагдал нэмэгдэж байгаа тул нийт нутгаар болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа. 
  • Цаашдаа 9 дүгээр сард агаарын дундаж температур нутгийн баруун хэсгээр ОЖД–ийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан байх бол хур тунадас баруун аймгуудын нутгаар дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.
  • Харин 10 дугаар сард баруун аймгуудын нутгаар дунджаас сэрүүн, хур тунадас нутгийн өмнөд хэсгээр ахиу, бусад хугацаанд болон бусад нутгийн дунджийн орчим байх төлөвтэй байгаа юм байна. 

МЭДЭЭЛЭЛ УНШИХ ЗААВАР: Тухайн сарын олон жилийн дундаж цаг агаарын төлөв ямар байдаг, энэ жил тухайн дунджаас ямар байх талаар мэдээллийг текстээр уншихаас гадна харьцуулсан газрын зургуудыг гүйлгэж үзвэл илүү ойлгомжтой байх болно. Өнгө нь тодрох тусам ихсэж байгаа утгыг илтгэнэ. 

Наймдугаар сар

Нийт нутгаар ОЖД–аас дулаан байна 

8-р сарын агаарын температурын олон жилийн дундаж нь: Баян–Өлгий, Хөвсгөлийн ихэнх нутаг, Ховдын төв, Завханы зүүн, Баянхонгорын хойд, Архангайн баруун, Төвийн зүүн хойд хэсгээр 8...12°C, Увс, Говь–Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорнодын өмнөд, Ховдын зүүн хойд, Завханы баруун хэсэг болон Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар 20...26°C, бусад нутгаар 12...20°C дулаан байдаг. 

2025 оны наймдугаар сард агаарын температур: Нийт нутгаар ОЖД–аас дулаан байх төлөвтэй байна. 

Д–агаарын температур ОЖД–аас дулаан

2025 оны 8-р сар
8-р сарын ОЖД
 

Өмнөговь, Дорноговийн ихэнх хэсгээр ОЖД–аас ахиу хур тунадас орно 

8-р сарын нийлбэр хур тунадасны ОЖД нь: Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 60–100 мм, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутгаар 10–20 мм, бусад нутгаар 20–60 мм байдаг.

2025 оны 8 дугаар сарын нийлбэр хур тунадас: Өмнөговь, Дорноговийн ихэнх хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. 

Н–хур тунадас ОЖД–ийн орчим, И–хур тунадас ОЖД–аас ахиу

2025 оны 8-р сар
8-р сарын ОЖД
 

 

Есдүгээр сар 

9-р сарын дундаж агаарын температурын ОЖД нь: Баян–Өлгий, Хөвсгөлийн ихэнх, Увс, Архангайн баруун, Завханы зүүн, Баянхонгорын хойд, Өвөрхангайн баруун хойд, Төвийн зүүн хойд хэсгээр 2...8°С, Говь–Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн өмнөд, Өмнөговь, Дорноговийн нутаг, Дорнодын зүүн өмнөд хэсгээр 12...18°С, бусад нутгаар 8...12°С дулаан байдаг. 

2025 оны 9-р сард агаарын температур: Баян–Өлгий, Увс, Завханы нутаг, Ховд, Говь–Алтайн хойд, Архангайн баруун, Баянхонгорын баруун хойд хэсгээр ОЖД–ийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан байх төлөвтэй байна. 

Н–агаарын температур ОЖД–ын орчим, Д–агаарын температур ОЖД–аас дулаан 

2025 9-р сар
9-р сарын ОЖД
 

Баян–Өлгий, Увс, Завханы нутаг, Ховд, Говь–Алтайн хойд хэсгээр ОЖД–аас ахиу хур тунадас орно. 

9-р сарын нийлбэр хур тунадасны ОЖД нь: Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгийн ихэнх нутаг, Төвийн зүүн хойд, Хэнтий, Дорнодын хойд хэсгээр 25–40 мм, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Дундговь, Дорноговийн нутаг, Өвөрхангайн өмнөд хэсгээр 0–10 мм, бусад нутгаар 10–25 мм хур байдаг. 

2025 оны 9 дүгээр сарын нийлбэр хур тунадас: Баян–Өлгий, Увс, Завханы нутаг, Ховд, Говь–Алтайн хойд хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. 

Н–хур тунадас ОЖД–ийн орчим, И–хур тунадас ОЖД–аас ахиу

2025 9-р сар
9-р сар ОЖД
 
 
Аравдугаар сар 

Увс, Завханы нутаг, Ховдын хойд, Архангайн баруун, Баянхонгорын баруун хойд хэсгээр ОЖД–аас хүйтэн байна 

10-р сарын агаарын температурын ОЖД нь: Баян–Өлгий, Хөвсгөлийн ихэнх, Увс, Архангайн баруун, Завханы зүүн, Баянхонгорын хойд, Өвөрхангайн баруун хойд, Төвийн зүүн хойд хэсгээр 0...-8°С хүйтэн, Говь–Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн өмнөд, Өмнөговь, Дорноговийн нутаг, Дорнодын зүүн өмнөд хэсгээр 12...18°С, бусад нутгаар 8...12°С дулаан байдаг. 

2025 оны 10 дугаар сарын агаарын дундаж температур: Увс, Завханы нутаг, Ховдын хойд, Архангайн баруун, Баянхонгорын баруун хойд хэсгээр ОЖД–аас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. 

Н–агаарын температур ОЖД–ын орчим, Х–агаарын температур ОЖД–аас хүйтэн

2025 10-р сар
10-р сар ОЖД
 

Өмнөговь, Дорноговийн ихэнх, Дундговийн өмнөд хэсгээр ОЖД–аас ахиу хур тунадас орно. 

10-р сарын нийлбэр хур тунадасны ОЖД нь: Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгийн ихэнх нутаг, Төвийн зүүн хойд, Хэнтий, Дорнодын хойд хэсгээр 25–40 мм, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Дундговь, Дорноговийн нутаг, Өвөрхангайн өмнөд хэсгээр 0–10 мм, бусад нутгаар 10–25 мм хур байдаг. 

2025 оны 10-р сарын нийлбэр хур тунадас: Өмнөговь, Дорноговийн ихэнх, Дундговийн өмнөд хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. 

Н–хур тунадас ОЖД–ийн орчим, И–хур тунадас ОЖД–аас ахиу

2025 10-р сар
10-р сар ОЖД