А.Батцэцэг: Киргиз улстай урт хугацаанд бүх салбарт харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх эрх зүйн үндэс бүрдлээ

П.Сайнжаргал, IKON.MN
2025 оны 7 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Киргиз Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна.

Айлчлалын үеэр уламжлалт найрсаг харилцааны түвшнийг шат ахиулан “Иж бүрэн түншлэл”-д хүргэсэн нь онцлох үйл явдал болсон юм. 

Өөрөөр хэлбэл хоёр орны харилцааны түвшин ах, дүүгийн уламжлалт найрсаг харилцан ашигтай хамтын ажиллагаанаас Иж бүрэн түншлэлийн түвшинд хүрч байгаагаар шат ахисан онцлог дүр зурагтай байгааг МУИС-ийн олон улсын харилцааны тэнхимийн багш, доктор А.Батцэцэг хэлж байлаа. 

Энэ талаар тэрбээр "Бүгд Найрамдах Киргиз Улс дахь Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлал маш өндөр түвшинд өргөн агуулга, ач холбогдолтой болж байна.

Хоёр улсын харилцаа Иж бүрэн түншлэлийн түвшинд хүрнэ гэдэг нь: 

Бүх салбарт харилцаа урт хугацаанд тогтвортой, бүх түвшинд хамтын ажиллагааг өндөр түвшинд өргөжүүлэх эрх зүйн үндэс болно.

Иж бүрэн түншлэлийн харилцаанд хүргэснээр манай хоёр орны итгэлцэл нэмэгдэж, идэвхтэй харилцаа хамтын ажиллагаанд хүргэж байна. Энэ нь Монгол Улсын гадаад бодлогод ололт амжилттай үзүүлэлт болж байгаа юм" гэдгийг хэлэв. 

Мөн "2023 онд Бүгд Найрамдах Киргизстан Улсын Ерөнхийлөгч Садыр Жапаров Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар төрийн айлчлал хийсэн.

Цаг хугацааны хувьд 2023 оны долдугаар сарын 11-н буюу Монгол Улсын төрийн их наадам маш хүндтэй зочноор уригдан манай улсад төрийн айлчлал хийснээрээ онцлог.

Тухайн үед Киргиз улсын Ерөнхийлөгч Садыр Жапаров Монгол, Киргиз улсын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх тунхаг бичигт гарын үсэг зурсан.

2023 оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд хоёр орны харилцаа маш идэвхтэй өргөжин тэлж, хүн хоорондын харилцаа, соёлын дипломат бодлого болон бусад салбарын харилцаа, хамтын ажиллагаа маш идэвхтэй байгаа" гэсэн юм. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
12
Зураг
ТЭНЭГЛЭЛ
5
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
12 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [103.10.20.218] 2025/7/23
Cтаны улс орнуудаас Монголтой хамгийн ойр нь киргизүүд байгаан
0 | 0 Хариулах
Жимс [66.181.187.221] 2025/7/23
Гайгүй шиг муудаагүй жимс импортолвол зүгээр байх. Бусдыг нь мэдэхгүй л юм байна.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.56] 2025/7/22
Kyrgiztan ih saihan uls shuu hamgiin ajillagaa ulam ihiig hiij buteeh boltugai
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.56] 2025/7/22
МУИСд манай багшийг мэдэхгүй хүн бараг байхгуй дээ, лекцээ ойлгомжтой маш цэгцтэй заадаг хичээлийг нь сонгоод суралцах дуртай шүү! Багшдаа ажлын амжилт хүсье
0 | 1 Хариулах
Зочин [108.147.197.61] 2025/7/22
Киргизийн еөк Жапаров гэж бас манай Хүк шиг сайхан сайхан бүлт бүлт шаадаг поп гар бий дээ…..
1 | 0 Хариулах
Зочин [66.181.161.56] 2025/7/22
Ih bayarlalaa kyrgiztand minii gants dvv baidag yum hamtin ajilalagaa bolbol ikh heregtei baina naandaj l hil gaalin asuudal
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.56] 2025/7/22
Манай муис-ийн оух-ны тэнхэмийн Батцэцэг багш байна мундаг мэдлэгтэй зөв яриатай хүндэлдэг багшминь шүү Амжилт
0 | 1 Хариулах
Зочин [103.229.123.87] 2025/7/22
Ineed ih hyreh yumaa kk
2 | 0 Хариулах
Зочин [103.229.123.213] 2025/7/22
Киргизтэй иж бүрэн түншлээд яг юунд хүрэх юм бэ, тэгнэ ингэнэ гээд тодорхой хэлчих юмгүй, ийм иж бүрэн түншлэл хоосон ярианаас хэтрэхгүй нь ойлгомжтой
6 | 0 Хариулах
Зочин [66.181.161.56] 2025/7/22
Чи чаддын бол хэлчээч хаха
0 | 2 Хариулах
Зочин [108.147.197.61] 2025/7/22
Би хэлчихье ….Киргизтэй иж бүрэн түншлэнэ гэдэг нь зүгээр л амнаас үсэрсэн шүлс,бичигтэй гарын үсэгтэй тамга тэмдэгтэй гоё цаас тэгээд л дуусаа….өөр ямар ч ач холбогдол байхгүй
2 | 0 Хариулах
Зочин [66.181.161.56] 2025/7/22
Юу ч мэдэхгүй хүнд бол өөрийн бодол нь зөв л байх даа
0 | 1