Улсын хэмжээнд гарсан нийт 12 ой, хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна

М.Батчимэг, ikon.mn
2025 оны 7 сарын 21
IKON.MN
Зураг зураг
ОБЕГ

Улсын хэмжээнд өнөөдөр /2025.07.21/ 11:00 цагийн байдлаар 15 ой, хээрийн түймэртэй байгаагаас 3 түймрийг цурамд оруулж, 12 түймрийг унтраахаар ажиллаж байгаа талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. 

Тодруулбал Сэлэнгэ аймгийн Түшиг сумын “Хар горхи”,  Ерөө сумын "Агуйт",  "Наран" гэдэг газар гарсан 3 ойн гал түймрийг цурамд оруулж, Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд-5, Ерөө суманд-4, Мандал суманд гарсан 3 буюу  12 ойн түймрийг унтраахаар Онцгой байдлын байгууллагын 197 алба хаагч, 13 автомашин, мэргэжлийн ангийн 177 хүн, 10 автомашин буюу нийт 374 хүн, 23 автомашинтайгаар үүрэг гүйцэтгэж байгаа юм байна. 

Он гарсаар өнөөдрийн байдлаар 13 аймгийн 70 сум, нийслэлийн 3 дүүрэгт нийт 194 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгджээ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад ойн түймэр 5 дахин, хээрийн түймэр 1.2 дахин буюу ой, хээрийн түймэр 54 хувиар өссөн дүнтэй байгаа аж. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
3
Зураг
ХАХА
3
Зураг
ХАРАМСАЛТАЙ
2
Зураг
БУРУУ
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
2 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Вакцин алаад байна алаад байна 👹 [51.38.191.173] 2025/7/21
Өөрсдөө албаар түймэрдээд дараа нь байгалийн эко байдлыг сэргээх гэсэн үгээр халхавчилж бэлчээрүүдийг хөдөөг эзэмших эрхгүй болгож малын тоог бууруулж хиймэл хортой мах хүнсээр хангах хорлонт заль
0 | 0 Хариулах
МАН бол монголын цор ганц дайсан [66.181.160.16] 2025/7/21
МАН дарга сайд нар нуатайгаа нисдэг тэргээр зугаалангаа гал унтраагаад байгаа биздээ.
5 | 0 Хариулах