Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/07/21-НД НИЙТЛЭГДСЭН

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Архангай аймгийн Өлзийт сумын Орхон гол, Байдраг гол Баянбүрд орчимд үерийн түвшнийг 15-20 см даван үерлэсэн байна

М.Батчимэг, ikon.mn
2025 оны 7 сарын 21
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

7 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар Орхон голын усны түвшин Өлзийт, Орхонтуул сумдын орчимд, Онги гол Сайхан-Овоо, Булган гол Байтаг сум орчмоор усны түвшин өмнөх өдрөөс 10-20 см тус тус нэмэгдсэн байгаа талаар Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ. 

Мөн Орхон гол Өлзийт /Архангай/, Хархорин сум, Байдраг гол Баянбүрд орчимд үерийн түвшнийг 15-20 см даван үерлэж байгаа юм байна. 

Долдугаар сарын 22-нд баруун аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, бороо, дуу цахилгаантай аадар бороо орох юм байна. Тухайн хугацаанд орсон хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан дээрх голууд болон гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэх, хуурай сайр, гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэнэ. 

Иймд иргэдийг үерийн аюултай бүсээс хол аюулгүй газар зусах, амрах болон гол мөрөн, нуурын ойролцоо амарч зугаалахдаа ажиглалт хийж, уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий газарт отоглож , хоноглохгүй байх, зөвхөн зөвшөөрөгдсөн зам гүүрээр зорчихыг зөвлөлөө. 

Үертэй голуудын мэдээлэл: 

зураг