Өргөн хэрэглээний барааны зах зээл нь (FMCG – Fast-Moving Consumer Goods) нь дэлхийн хамгийн том, өрсөлдөөнтэй салбаруудын нэг бөгөөд хүнс, ахуйн хэрэглээний бараа, гоо сайхны бүтээгдэхүүн зэрэг хурдан эргэлттэй хэрэглээний бүтээгдэхүүнүүдийг хамардаг.
Зах зээлийн хэмжээ: 2023 оны байдлаар дэлхийн FMCG зах зээл 11.5 их наяд ам.долларт хүрсэн бөгөөд жилд дунджаар 5.1%-ийн өсөлттэй байна. Өсөлтийн хандлага: 2024– 2028 он хүртэл энэ зах зээл жилд 4–6%-ийн өсөлттэй байх хүлээлттэй. Гол өсөлтийн хөдөлгөгч нь хөгжиж буй зах зээлүүд, онлайн худалдаа, эрүүл мэнд, органик бүтээгдэхүүний эрэлт юм.
Гол тоглогчид:
Монгол Улсад FMCG буюу өргөн хэрэглээний барааны зах зээл тогтвортой өсөлттэй бөгөөд ялангуяа сүүлийн үед эрчимтэй явагдаж буй хотжилт, хэрэглэгчийн өдөр тутмын амьдралын хэв маяг өөрчлөгдөж буй нь гол нөлөөлөгч хүчин зүйл болж байна.
Хамгийн сүүлийн үеийн судалгаагаар 2024 оны байдлаар Монголын FMCG зах зээл ойролцоогоор 1.2 их наяд төгрөг буюу 350 сая ам.доллар-т хүрчээ.
Жилийн өсөлт: Сүүлийн жилүүдэд дунджаар 8–10%-ийн өсөлттэй байгаа бөгөөд онлайн худалдаа болон жижиглэнгийн сүлжээ дэлгүүрүүдийн хөгжил энэ өсөлтийг ихээр дэмжсээр байгаа юм . Энэ салбар дахь тэргүүлэгч компаниудын нэг Нано Интернэйшнл компани нь сүүлийн 18 жилийн турш үйл ажиллагаагаа явуулж байгаа ба дэлхийд алдартай брэнд бүтээгдэхүүнүүдийг Монголын хэрэглэгчдэдээ хүргэсээр байгаа билээ.
Тэд дэлхийн FMCG зах зээлийн тэргүүлэгч нар болох Unilever, (Dove, Camay, Lux зэрэг гоо сайхны бүтээгдэхүүнүүд, Magnum зайрмаг), Pepsico (Lays, Cheetos чипсүүд, Aгуша хүүхдийн бүтээгдэхүүн), Beiersdorf (Nivea гоо сайхны бүтээгдэхүүнүүд), L’Oreal (Maybelline, L’Oreal зэрэг косметик бүтээгдэхүүнүүд, Garnier, Elseve зэрэг үсний бүтээгдэхүүнүүд), Боржоми рашаан, Perfetti Van Melle (Mentos бохь, Chupa Chups), Danone группийн Нутрилон хүүхдийн сүү, Reckitt Benckiser (Vanish, Finish угаалгын нунтаг, цэвэрлэгээний бодисууд), Kao corporation (Аттак угаалгын нунтаг, Bleach цайруулагч, Biore гоо сайхны бүтээгдэхүүн, Kate косметикийн бүтээгдэхүүнүүд) зэрэг 3000 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнүүдийг супермаркетууд, дэлгүүрүүдээр дамжуулан Монголын хэрэглэгчдэдээ инээмсэглэлийн хамт хүргэсээр байгаа юм.
Тэд өнгөрсөн жил 15 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар олон улсын стандартыг өндөр түвшинд хангасан түгээлтийн нэгдсэн төвөө хотын зүүн бүст ашиглалтад оруулсан ба дараа жил зүүн бүст дараагийн төвөө нээхээр ажиллаж байгаа юм. Нано Интернэйшнл компани нь технологийн сайжруулалт, автоматжуулалтад сүүлийн үед ихээхэн хөрөнгө оруулалт хийснээр агуулах, түгээлтийн болон санхүүгийн нэгдсэн SAP систем -ийг үйл ажиллагаандаа нэвтрүүлээд байна. Мөн SAP хүний нөөцийн Success Factor болон харилцагчийн үйлчилгээний Sales Cloud системүүдийг энэ жил ашиглаж эхлэхээр төлөвлөж байгаа гэнэ.
Имарт, Carrefour, Номин, Эфес зэрэг сүлжээ супермаркетууд, CU, GS25 зэрэг конвенинс дэлгүүрүүд, мөн хотхоны дэргэд байрлах дэлгүүрүүд, зам дагуу үйлчилгээний төвүүд, ШТС-ын дэргэдэх үйлчилгээний цэгүүд нь хэрэглэгчдийн өдөр тутмын амьдралд томоохон үүрэг гүйцэтгэсээр байна.
Энэ салбарын онцлох чиг хандлага:
Өдөр бүр өргөжин тэлсээр буй энэ зах зээлд саяхан нэгэн томоохон үйл явдал болж өнгөрсөн мэдээг та бүхэндээ хүргэж байгаадаа баяртай байна.
Гарын үсэг зурах ёслол Улаанбаатар хотын NM Tower-ын 13-р давхарт байрлах Нано Интернэйшнлийн төв оффист боллоо.
Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд “Нано Интернэйшнл” ХХК нь KAO корпорацийн дэлхийд танигдсан Attack, Magiclean, Merries, Bioré, Laurier, Kate, Jergens зэрэг брэндүүдийг Төв Азийн зах зээлд онцгой эрхтэйгээр экспортлон борлуулах эрхийг авсан юм. Эхний ээлжид Казахстан, Узбекистан зэрэг улсуудад бүтээгдэхүүнүүдийг экспортолж эхлэх бөгөөд 2026 оноос Тажикистан, Киргизстан зэрэг бүс нутгийн бусад оронд үе шаттайгаар тэлэх төлөвлөгөөтэй байна.
Гарын үсэг зурах ёслолд
KAO корпорацийн зүгээс: Риэ Хараока – Ерөнхийлөгч, Жимми Онг – Дэд ерөнхийлөгч, Юүжи Инао – Гадаад зах зээл хариуцсан дэд ерөнхийлөгч, Үсүкэ Мияги – Гадаад зах зээл хариуцсан захирал
Харин Монголын талаас: - “Нано Групп”-ийн ТУЗ-ийн дарга Н.Батбаатар - “Нано Групп”- ийн Гүйцэтгэх захирал Б.Бүжинлхам - “Нано Интернэйшнл” ХХК-ийн Гадаад харилцаа хариуцсан захирал Э.Тулга нар оролцлоо.
KAO корпораци нь 1887 онд Токио хотноо үүсгэн байгуулагдаж, өнөөдөр 100 гаруй оронд бүтээгдэхүүнээ экспортолдог, жилийн 11 тэрбум орчим долларын эргэлттэй, шинжлэх ухаанд суурилсан инновац, тогтвортой хөгжлийн стратеги бүхий дэлхийд нэр хүндтэй компани юм.
Хоёр тал энэ хамтын ажиллагааг Монгол Улсын гадаад худалдаа, эдийн засгийн урсгалыг нэмэгдүүлэх, бүс нутгийн ложистикийн чадавхыг өсгөх, олон улсын тавцанд Монголын нэр хүндийг бэхжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр оруулах стратегийн ач холбогдолтой алхам хэмээн онцоллоо.
Монгол компаниуд маань гаднын томоохон компаниудтай хамтран бүс нутагт бизнесийн стратегийн түнш болж хамтран ажиллаж эхэлжээ.