ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/07/20-НД НИЙТЛЭГДСЭН
Хөвсгөл аймгийн Ханх суманд 3.7 магнитудын хүчтэй газар хөдөллөө
IKON.MN
Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун хойд зүгт 22 км зайд өнөөдөр 12:09:58 цагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо.
Газар хөдлөлтийн төвөөс ойр орших сумд:
- Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун хойд зүгт 22 км
- Хөвсгөл аймгийн Ринченлхүмбэ сумын төвөөс зүүн хойд зүгт 72 км
- Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын төвөөс зүүн зүгт 75 км байв.
Онцгой Байдлын Ерөнхий Газар (ОБЕГ)-ын мэдээлснээр 2025 он гарснаас хойш 3.5-аас дээш магнитудын хүчтэй газар хөдөлсөн тохиолдол 26 болж байна.
Хөвсгөл аймгийн Баянзүрх суманд өнгөрсөн зургаадугаар сард 4.3 магнитудын хүчтэй газар хөдөлсөн бол энэ сарын эхээр Цагаан-Уул суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдөлсөн билээ.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
