"Эрдэнэс Тавантолгой" ХК-тай байгуулсан гэрээ нэг бүрийг нягталж, шалгах үүрэг өглөө

Г.Мөрөн, iKon.mn
2025 оны 7 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбар уурхайд ажиллаж, тус компанитай байгуулсан гэрээ нэг бүрийг татан авч, биелэлт, гүйцэтгэл, талуудын үүрэг хариуцлагыг нарийвчлан шалгах үүрэг өглөө. Зөрчил, хууль бус байдал илэрвэл дүгнэлтийг холбогдох хуулийн байгууллагад шилжүүлэн шалгуулахыг даалгав. 

Мөн энэ 2025 онд 10 сая тонн нүүрс ачих төлөвлөгөөтэй ч одоогоор 145 мянгыг ачаад буй Тавантолгойн нүүрс ачилт логистикийн төвд үүссэн асуудлыг АТГ-т шалгуулна. 2024 онд ашиглалтад оруулсан уг төвийн зарим техник эвдэрч төлөвлөсөн нүүрсээ тээвэрлэх, ачих боломжгүй болжээ. Тиймээс АТГ-аас гурван төлөөлөгч томилж гэрээ хийсэн, тухайн ажлыг хариуцагч этгээдүүдийг хууль хяналтын байгууллагаар шалгуулах нь зүйтэй гэлээ.

Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой”-н уурхай ард иргэдийн эзэмшлийнх байх ёстой болохоос авлигын цавчаа, шахааны уурхай байж таарахгүй. Газар дээр нь ажиллахад үр ашиггүй, шударга бус, сахилга батгүй олон асуудал бий болсон нь тодорхой байгаа учраас зардлыг 50 хувиар бууруулах, хэрэгжиж эхлээгүй төсөл хөтөлбөрүүдийг царцаах зэрэг үүрэг даалгавар өглөө. 

Мөн нүүрсний экспортыг нэмэгдүүлэх болон нүүрс татан авалтын төв, баяжуулах үйлдвэрт үүссэн саад бэрхшээлийг арилгах чиглэлийг холбогдох сайд нарт өгөв.  Яамд болон салбар хоорондын уялдаа алдагдсанаас үүдэлтэй үргүй зардал их гарч байна. Тухайлбал, баяжуулах үйлдвэрийг уурхайгаас 12 км-ийн зайтай байгуулсан нь асар их алдагдал, илүү зардал гаргаж байна. Тиймээс эрүүл засаглалтай, үр ашигтай ажиллах тогтолцоонд шилжүүлэх гурван сарын хугацаатай даалгавар өгч, салбар салбар төлөөллөөс бүрдсэн Бүрэн эрхт төлөөлөгчийн зөвлөл байгуулав. Ингэснээр нүүрсний экспортод үүссэн саад тотгор арилж, хүнд суртал чирэгдэлгүйгээр экспорт нэмэгдэнэ гэж үзлээ. Богино хугацаанд экспортыг 50 хувь нэмэгдүүлэхийн тулд нэг чиг шугамтай, гар, сэтгэл нийлж нэг баг болж ажиллахыг Ерөнхий сайд анхаарууллаа.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-д үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан энэ сарын 7-нд Засгийн газрын тогтоолоор тус компанид гурван сарын хугацаатай онцгой дэглэм тогтоож, Бүрэн эрхт төлөөлөгчийн зөвлөл томилсон. Онцгой дэглэмийн хугацаанд олборлолт, борлуулалт, тээврийг сайжруулах чиглэлээр хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлын талаараа Бүрэн эрхт төлөөлөгчийн багийн ахлагч, ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн танилцууллаа. Холбогдох арга хэмжээнүүдийг хэрэгжүүлснээр орлого 23, борлуулалт мөн 23, экспорт 13 хувиар тус тус нэмэгдэнэ гэж тооцоолжээ. 

“Эрдэнэс Тавантолгой” ХК 68 мянган га талбайтай, ашиглалтын найман тусгай зөвшөөрөлтэй. Өнөөдрийн байдлаар 1500 га талбайгаас 165 сая тонн нүүрс олборлосон. Энэ нь нийт геологийн нөөцийн хоёр хүрэхгүй хувь ажээ. Зүүн уурхай 43 жил, баруун уурхай 53 жилийн нөөцтэй юм байна.

Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд ажиллаад Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн багт дараах үүрэг даалгаврыг өглөө. Тухайлбал:

  • Уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр борлуулахад ялангуяа, нүүрсний арилжаанд үүссэн хүндрэлтэй асуудлуудыг богино хугацаанд шийдвэрлэх талаарх саналаа бодитой, тооцоо судалгаатай боловсруулан 14 хоногт танилцуулах;
  • Зах зээлийн эрсдэлийг урьдчилан тооцож, бууруулах арга хэмжээ авах, эцсийн хэрэглэгчдэд бүтээгдэхүүнээ нийлүүлэх боломжуудыг бий болгох, БНХАУ-д агуулах барих, тээвэр логистикийн нөхцөлийг бүрдүүлэх, тухайлбал, стандартын шаардлага хангасан замын нөхцөл бүрдүүлэх зорилгоор “Гашуунсухайтын авто зам” компанийн үйл ажиллагаа, менежментийг сайжруулахад анхаарч хамтран ажиллах;
  • Нүүрсний тээвэрлэлтийн үйл ажиллагааг оновчтой зохион байгуулах, төмөр замын нүүрс тээвэрлэлтийг нэмэгдүүлж өртгийг бууруулах, Ханги-Мандал боомтоор нүүрс борлуулалтыг нэмэгдүүлэх, тулгарч буй аливаа асуудлаар холбогдох талуудтай хамтран ажиллаж шийдлийг тухай бүр гаргаж хэрэгжүүлэх;
  • Үр ашиггүй, тэвчиж болох зардлаа танах, үйл ажиллагааны зардлаа бууруулж үр ашгийг 30 хүртэл хувиар нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтын төслүүдээ эрэмбэлэх, хэрэгжиж эхэлсэн төслүүдээ хэмнэлтийн горимд шилжүүлэх;
  • Компанийн бүтцийг цэгцэлж оновчтой тогтоох, ажлын байрны аттестатчилал явуулж, цомхон чадварлаг болгон бэхжүүлэх, компанийн засаглалыг оновчтой болгох саналаа тооцоо судалгаа, үндэслэлтэй боловсруулж, ирэх сарын 10-ны дотор танилцуулах, ажлаа хоёргүй сэтгэлээр хийдэг жирийн инженер, техникийн ажилтнууд үүнд өртөх ёсгүй;
  • Үйлдвэрлэлийн технологийн өнөөгийн байдлыг дүгнэж олон жил шүүмжлэл дагуулж буй сорчлон олборлох үйл ажиллагааг зогсоож, олон улсын тэргүүлэх ногоон, аюулгүй, хэмнэлттэй, ухаалаг технологийг нэвтрүүлэх бодлогоо тодорхойлж хэрэгжүүлж эхлэх. Уурхайн олборлолтын өртөг бууруулах шаардлагын үүднээс далд уурхайн үйл ажиллагааг эхлүүлэх нарийвчилсан төлөвлөгөө боловсруулж, бодитой алхам хийж хэрэгжүүлэх;
  • Компанийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, нэмүү өртөг шингээх, хувийн хэвшилд үнэ цэнэ бий болгох зорилгоор Засгийн газрын 14 мега төслийн нэг болох “Нүүрс-химийн цогцолбор” Үйлдвэрлэл технологийн парк байгуулах бэлтгэл үйл ажиллагааг эрчимжүүлэх зэрэг үүрэг даалгавар өгч үр дүн гарган ажиллахыг даалгав гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
15
Зураг
ХАХА
6
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
БАХАРХМААР
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
46 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [103.229.120.132] 2025/7/22
Нөгөө суулт хийгээд байсан ажилчидын төлөөлөлтэй уулзсан уу. Тэдний шийдэл юу болсон бэ. Цалин мөнгий нь хуучин горимд нь оруулсан болов уу. Яагаад таг чиг болчив
0 | 0 Хариулах
Зочин [203.91.115.38] 2025/7/21
Г.Занданшатар, Х.Баттулга, У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ нарын нууцаар байгуулсан хулгайн офтэйк гэрээнүүдийг яах вэ?
0 | 0 Хариулах
Зочин [66.181.189.131] 2025/7/21
Бутач Данх монгол улсын эдийн засгийг хөл дээр сөхрүүлээд хаячихсан. Мэдлэг боловсролгүй хог новш авчирч бантан хутгуулсанаа Хүрэлсүх цэгцлэх хэрэгтэй
0 | 0 Хариулах
Зочин [202.9.47.82] 2025/7/20
Таван толгой, Зүүнбаянгийн хооронд ямар ч хэрэггүй төмөр зам тавьж төрийн мөнгө үрэн таран хийсэн мудакийг шалгадаггүй юм уу.
0 | 0 Хариулах
🥲 [66.181.188.37] 2025/7/20
Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн нутаг дэвсгэрт баригдаж байсан 15 айлын орон сууцны 2-р давхараас өнөөдөр 71 настай иргэн “Ц” унаж нас барсан баржээ. Тухайн иргэн барилгын туслах ажилчинаар ажиллаж байсан байна. Ховд аймгийн Цагдаагийн хэлтэс мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлээд байна
1 | 0 Хариулах
Зочин [122.201.31.255] 2025/7/20
Хичнээн олон ажилтантай билээ, тэр захиргаа нтр бол хэцүү шдээ. Төрийн өмчийнхөн бол хэзээ ч сэтгэл гаргахгүй
5 | 0 Хариулах
Зочин [202.55.188.100] 2025/7/20
энэ бүх ногоон хантааз , цэнхэр малгайтангууд нь хэвлэлийнхэн. улсын мөнгөөр , явсан
2 | 0 Хариулах
иргэн [202.9.46.43] 2025/7/20
УИХ-н гишүүд, сайд нараас 2025 - 2028 онд Монгол улсын хөгжилд нэмэр болох нэг нэг асуудлыг бүрэн шийдвэрлэсэн байхыг үүрэг болгож хариуцлага нэхье. Жишээ нь : 1. Занданшатар - Оюутолгойн гэрээг Монгол улсад ашигтайгаар шинэчлэн баталгаажуулах 2. Учрал – Стратегийн ордуудаа төрд буцаан авч, баялагийн сангаа аривжуулах 3. Доржханд - 5-р цахилгаан станцыг бариулах 4. Мөнхбаатар – Шудрага бусын хонгилыг нурааж зарлах. Хууль бус хөрөнгө хураах хуулийг батлуулж хэрэгжүүлэх гэх мэт ...
3 | 0 Хариулах
[202.9.40.247] 2025/7/20
Таван толгой төмөр замыг шалга......
0 | 0 Хариулах
[202.9.40.247] 2025/7/20
Өрсөлчгүй тёндёр сүүлийн 5 жил....шалга...хот цэцэрлэгжүүлэлтийн балгасыг хэн авсан вэ....хавдар судлалын хажууд.....зам дагуу
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.19] 2025/7/20
Dahin tulublult gazar chuluulultiig gardan heregjvvlj bgaa hvmvvsiig shudraga bgaa gdgt itgel muutai l bn shu irgedtei vgsen huivaldaj undur vneer gazar chuluulj bgaa ch yum bilvv shapgdg gazar ni shalgaasai bilee tatvar tulugchdiin munguur naadah erkh hend ch bhgui
0 | 0 Хариулах
Зочин [103.229.120.83] 2025/7/20
Ингээд төрийн өмчийнх болохоор л хулгай зэлгий их явагдах юмдаа
0 | 0 Хариулах
иргэн [202.9.46.43] 2025/7/20
35 жилийн турш монголын баячуудын хамгийн том хулгай явагдсан газар бол 5 толгой....
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.248] 2025/7/20
НҮРСНЫ ХУЛГАИЧИД БҮГДЫГ ХИСЭН ГИШҮҮД БЯМБАЦОГТ ДЭЛГЭРСАИХАН МЭТ
0 | 0 Хариулах
ажилчин [14.1.81.18] 2025/7/20
Дан хаоамжаар амьдардаг 2 төрөл бн. 1 нь татварын мөнгө ард түмний баяоныг хэдэн тэрбумаар нь залгигч. 2.Байж болох бүх төрлийн халамж хүүхэд тахир дутуу өвчмн зовлон алимент тэтгэмж гм ийг бүглийг авч 20-ирд дэвтэр өьөроөёөэ Ланд300 унасан луйьахчин ч бн Шалгаж зогсоох хүн байгууллага алга!
1 | 0 Хариулах
Зочин [103.168.34.84] 2025/7/20
Үнэн. Тэтгэмжээр амьдрал ахуйнхаа нэг хэсгийг болгож байгаа чинээлэг давхарга хотын төвөөр үүссэн.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.191.59] 2025/7/20
Магадагүй худалаа сүржигнэл байх. Харж л сууя.
0 | 0 Хариулах
Danko [96.248.41.119] 2025/7/20
Halamjaa zogsoogooch, avilgachidaa.
0 | 0 Хариулах
Зочин [14.1.81.95] 2025/7/20
5 толгои бол ард түмнийхээ шүү саид дарга нарынх биш
0 | 0 Хариулах
Danko [96.248.41.119] 2025/7/20
Uhaa hudag luuluu bolson shuu, tarhinii turaaltanuudaa.
0 | 0 Хариулах
Danko [96.248.41.119] 2025/7/20
Gahai Zandka ireh ond huuhdiin mungiig 200k bolgono. Tegeed erunhiilugchid devshine, tarhinii turaaltanuudaa. Ii
0 | 0 Хариулах
Ж [66.181.183.217] 2025/7/20
Яг салхитийн мөнгөний орд дээрх шиг юм болно худалаа сүржэгнээд л үнэндээ удирдлагийн авах гэж л шуналын бузар бямбацогтийн хийжээгаа ажил шүү хэдхэн хоногийн өмнө л сайн ажиллаа гээд шагнал өгөөд бсан биздээ орон гаран хулгайч нар шүү одоо өөрсдийн хүнээ тавиад шинээр гэрээнүүдээ хийж бгаад сайхан ууж иднэ дээ
1 | 0 Хариулах
Зочин [202.9.46.58] 2025/7/20
Яг яг.хэдхэн хоногийн өмнө л шилдэг татвар төлсөн сайн ажилласан гээд байсан одоо хэвлэл дагуулж очоод л мууг нь гайхаад зүгээр л засаг солигдох бүрд мөнгөтэй компаниудийн удирдлагын төлөөх тулаан болдог тэрний л нэг.удирдлагаа авлаа муулж байсан хэвлэлүүд нь магтаад л унана
2 | 0 Хариулах
Дарга нарыг нв [103.229.122.116] 2025/7/20
Газар хэлтсийн дарга нар нь гэнэт баяжсан том том машин унасан, энд тэнд байр хаус авсан улс байх юм. Эргэн тойрныхныхоо нэр дээр авдаг биз
0 | 0 Хариулах
Зочин [202.126.91.85] 2025/7/20
САИДЫН ХЭЛСНЭР АЖИЛ САИЖРАХГҮИ АМЬ БӨХТЭИ АВИЛАГЧИД ХУЛГАИЧИД БҮГД ХУВИЛДАЖ ИДЭЖ БАИГАМ
0 | 0 Хариулах
Зочин [122.201.31.46] 2025/7/20
Гахайн хоншоорт хүүрнэн сүгиин суганы үс зайлаааа
1 | 1 Хариулах
Иргэн [66.181.182.170] 2025/7/20
Нөгөө шивээ хүрэн яасан бэ ерөнхий сайдаа урдах сайд чинь бэлэн гээд л байсан тэр боомт чинь тэгээд ашиггүй болцон юм уу экспорт чинь багасаад байгаа бол өшөө олон боомтоор бага ч гэсэн хурдан тээвэрлэхэд яасийн бол
0 | 1 Хариулах
Зочин [69.251.72.47] 2025/7/20
end ingej aldaa garsan ni bas ene narantsogt gedeg nohriin hariutslaga bizde
4 | 0 Хариулах
Зочин [66.181.177.90] 2025/7/20
deereesee dooshoo hurtel buh shatandaa hulgaichdiin oromj bolson gazar bol erdenes 5 tolgoi.
7 | 0 Хариулах
erdenes 5 tolgoi [66.181.177.90] 2025/7/20
deereesee ehleed dooshoo hurtel buh shatnii udirdlaga alban haagchidn awilga heel hahuuliin uurhai bolson gazar.
5 | 0 Хариулах
Зочин [202.21.107.5] 2025/7/19
Оюука ер нь яг юу хийсийм дээ энэ улс чинь бүрэн дампуурчихым байна л даа
8 | 0 Хариулах
Зочин [202.9.46.131] 2025/7/19
1072 хувьцаагаа бирж дээр гаргахаар,ил тод нээлттэй ХК болох юм шд.
3 | 0 Хариулах
Зочин [103.212.117.49] 2025/7/19
Өмнө нь 1 БЭТ өндө р ашигтай ажиллуулсан, одоо 3 н БЭТ!
2 | 0 Хариулах
Зочин [103.212.119.175] 2025/7/21
7 хүнтэй БЭТ ийн зөвлөл байгаа.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.178.181] 2025/7/19
Anhnaasaa tord avah yosgui baisan yum. Toriin omch baigaa gazar hulgai, tsavchaa baij l taarna. 100 huvi energy-d ogood ahiuhan tatvar, huraamjaa avaad baisan bol zugeer. Hen ch ooriinhoo yumiig gusdaggui gedeg baihaa
2 | 7 Хариулах
Зочин [202.9.47.74] 2025/7/19
Монгол ялна
2 | 2 Хариулах
зочин [59.153.86.102] 2025/7/19
заавал ЗГын БЭТ очиж байж ажил нь явдаг газар юм бол компанийн бүх удирдлагыг солих хэрэгтэй . Ганбатыг БЭТ р томилж шинэ хүмүүсээр бүрдүүл.
5 | 0 Хариулах
Зочин [202.9.40.146] 2025/7/19
Ганбатыг буцаан томилоод ажиллуулаа!!!!Туршлагатай, нөхцөл байдлыг гартаа хурдан авна!!!! Оюун Эрдэнийг одуулаад дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэнэ гэцгээсэн бололтой....Тэгэх гэж л Төр Засаглалыг нурааж хуйвалдаж, хулгайн зам руугаа шуурхайлан орцгоосон доо....ГАНБАТЫГ БҮРЭН ЭРХИЙГ НЬ ӨГӨӨД БУЦААЖ АЖЛЫГ НЬ ХИЙЛГЭ, Хулгайчид ажилдаа эргэн орцгоох гэж байгаа бол, цэглэх ажлыг эргээд хийж болно шүү дээ...
3 | 0 Хариулах
Зочин [122.201.31.83] 2025/7/19
Ухаа худаг яасан бэ Ерөнхий Сайдаа. Та Монгол Улсын Ерөнхий Сайд шүү, тэрнээс Ерөнхийлөгчийн төлөөлөгч биш гэдгээ ухамсарласан гэж найдаж байгаа шүү.
6 | 2 Хариулах
Зочин [66.181.179.135] 2025/7/19
ЯААЯА ЯГ ГОЛЫГ НЬ ОЛООД ХЭЛЧИХЛЭЭ ЯАСАН МЭРГЭН ХҮН БЭ ЯГ МАРТЧИХСАН ЯВЖ БАЙНШДЭЭ БИД ЧИНЬ ИЙМЛ ТАХИА ТОЛГОЙТОЙ ХҮМҮҮСШДЭЭ НЭГ СИНСААЦ ҮҮСЭЭД Л ТАГ МАРТАА ШААДАГ !!!! УХААНТАНГУУД ММНЬ ЯГ ИНГЭЭД САНУУЛААРАЙДАА
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.123] 2025/7/19
ӨРӨ ХИХГҮИ БОЛ ҮҮРЭГ ӨГӨД ХУВИЛДАД ИДЭЖ УУГАД ДУСГАНА
0 | 0 Хариулах
Зочин [66.181.191.131] 2025/7/19
Бөөн мафи байгаа. Шалгаад юм олно гэж бодож байгаа юм байх даа
3 | 0 Хариулах
Зочин [211.34.83.126] 2025/7/19
Алтан дээрээ суусан гуйлгачид шүү газрын баялгаа олигтой ашиглаад хөгжиж чадахгүй дээр дооргүй хувааж идэж зарим нэгнь төмөр замаа гацааж
10 | 0 Хариулах
Зочин [66.181.179.135] 2025/7/19
БҮХ ГЭРЭЭ ХЭЛЭЛЦЭЭРИЙГ 3 БА 7 ХОНОГ ТУТАМ НЭЭЛТТЭЙ МЭДЭЭЛДЭГ ХУУЛЬ Л БАТЛАХГҮЙ БОЛ НААД АВИЛГАЛЫН СИСТЕМ ЧИНЬ АРИЛАХГҮЙЭ ТОМ ЗУРАГААРАА ХЭДХЭН ШИЙДВЭР ГАРГАЧ Л БАЯЖИХ СИСТЕМ АРД ИРГЭДЭД АШИГ ОЧИХГҮЙ ХАР МӨНГӨНИЙ СИСТЕМ Л ЛАВШРАНА
5 | 0 Хариулах
иргэн [103.168.34.79] 2025/7/19
Мухар төмөр замын балаг дуусахгүй ээ гэж.
3 | 0 Хариулах
Зочин [202.126.90.244] 2025/7/19
Пиздакууд төмөр замаа барьчиасан бол Баттулга гөлөг
10 | 1 Хариулах