Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/07/19-НД НИЙТЛЭГДСЭН

18 аймаг, гурван дүүргийн наадамд шөвгөрсөн бөхчүүдийн дөрвөөс нь хориглосон бодис илрээд байна

Б.Бадамгарав, IKon.mn
2025 оны 7 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Үндэсний их баяр наадмын тухай хуульд заасны дагуу одоогоор 18 аймаг, гурван дүүргийн наадамд шөвгөрсөн нийт 84 бөхөөс сорьц авчээ. Үүнээс 14 бөхийн сорьцыг нарийвчлан шинжилж буйгаа Герман улсын Дрезден хотын Допингийн анализ болон Спортын Биохимийн Институтийн итгэмжлэгдсэн лабораториос Монголын Үндэсний Бөхийн Холбоо(МҮБХ)-нд мэдэгдсэн байна.

Нарийвчлан шинжилж буй 14 бөхийн сорьцоос Улаанбаатарын цагаар 2025 оны долдугаар сарын 18-ны 22:00 цагийн байдлаар зургаан сорьцын хариу ирсэн бөгөөд дөрвөн бөхөөс хориглосон бодис илэрснийг МҮБХ-ноос мэдээлэв.

Үлдсэн найман бөхийн сорьцын хариу эцэслэгдсэний дараа аймаг дүүргүүдийн баяр наадам зохион байгуулах хороо, комисст хүргүүлж холбогдох дүрэмд заасны дагуу арга хэмжээ авах юм байна. Түүнчлэн Улсын баяр наадмын бөх, сурын допингийн шинжилгээний хариуг Баяр наадам зохион байгуулах хорооноос зарлах журамтайг онцоллоо.

зураг