“ЛОРО ПЪЯНА МОНГОЛ” ХХК: Нээлттэй тендер шалгаруулалтын урилга
НЭЭЛТТЭЙ ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА
2025 оны 07-р сарын 21-ний өдөр
ТЕНДЕРИЙН ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ
Тендерийн нэр: “Ноолуур боловсруулах үйлдвэрийн гадна цахилгаан хангамжийн дэд станц, шугам сүлжээг шинээр барьж байгуулах ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах”
Тендерийн дугаар: Т-2025-06
Тендерийн материал олгох хугацаа: 2025 оны 07-р сарын 21-ний 9:00 цаг.
Тендерийн материал хүлээж авах хугацаа: 2025 оны 08-р сарын 04-ний 17:00 цаг.
Тендер шалгаруулалтын тухай товч мэдээлэл:
ХУД-ийн 3-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “ЛОРО ПЪЯНА МОНГОЛ” ХХК-ийн ноолуур боловсруулах үйлдвэрийн гадна цахилгаан хангамжийн дэд станц, шугам сүлжээг шинээр барьж байгуулах ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер зарлаж байна. Тус ажлыг батлагдсан техникийн нөхцөл, зураг төслийн дагуу хийж гүйцэтгэх ба зураг төсөлд туссан материал болон шаардлагын дагуу ажлын зардлыг тооцож тендерийн санал ирүүлнэ. Ажил гүйцэтгэх үедээ хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа барилгын тухай хууль, БНбД, стандарт, аюулгүй ажиллагааг мөрдөж ажиллана.
2. ОРОЛЦОГЧДОД ТАВИХ ШААРДЛАГА
- Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд, ААН байх.
- “Барилгын тухай” хуулийн дагуу БА-3.5 (2025 оны 2 сарын 10-ны Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын 36 тоот тушаалын хавсралтаар БА-4.5 болж өөрчлөгдсөн), БА-7.1 тусгай зөвшөөрөлтэй байх. Тусгай зөвшөөрлийн хугацаа 2026 оныг дуустал хүчинтэй байна.
- Оролцогч байгууллага нь эрх зүйн маргаангүй байх.
- Ажлыг гэрээний дагуу гүйцэтгэж дуусгах санхүүгийн чадамжтай ААН байна.
- Татварын өр төлбөргүй байх, түүнийг гэрчлэх баримтыг ирүүлэх.
- Ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлагатай байх.
Энэхүү тендертэй холбоотой нэмэлт тодруулга, мэдээллийг доорх хаягаар авч болно.
ХУД-ийн 3-р хороо, үйлдвэрийн 41-р гудамж ЛОРО ПЬЯНА МОНГОЛ ХХК-ийн байр
Төслийн бичиг баримт хүлээн авах: Л.Содхүү.
Утас: 96660131, 99099424, 11-343529 и-мейл: sodkhuu0910@gmail.com
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
