ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/07/18-НД НИЙТЛЭГДСЭН
Долоодугаар сарын 20-ны Ням гарагаас эхлэн 20 хоног халуун ус хязгаарлах байршлууд
iKon.MN
Нийслэл хотод дулааны шугамын засвар, шинэчлэлийн ажил үргэлжилж байна.
Улаанбаатар Дулааны Сүлжээ ТӨХК-аас мэдээлснээр 2025 оны долоодугаар сарын 20-ны Ням гарагаас наймдугаар сарын 9-ний хооронд 20 хоног дараах байршлуудад халуун ус хязгаарлаж, засвар хийхээр болсныг мэдэгдлээ.
Халуун ус хязгаарлах бүсчлэл:
- 220 мянгат
- Хүүхдийн 100
- Цирк
- ШУТСО
- Япон элчин орчмын хэрэглэгчид,
- Зүтгүүрийн депо
- 5-р хорооллын УДДТ-64
- Эм импекс орчмын хэрэглэгчид,
- Отгонтэнгэр дээд сургууль
- Жуковын музей
- Монгол кино нэгтгэл орчмын хэрэглэгчид
- 21-р сургууль орчим
- Бөхийн өргөө орчим
- Зүүн хүрээ орон сууцны хороолол
- ХӨСҮТ
- 13, 14, 15-р хороолол орчмын хэрэглэгчид.
Бүсчлэлийн байршлыг ЭНД дарж харах боломжтой.
Жил бүр хийгддэг дулааны шугамын засвар энэ жил наймдугаар сарын 20-ныг дуустал үргэлжлэх хуваарьтай байна.
Дэлгэрэнгүй хуваарь:
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
