Нийслэлийн хэмжээнд энэ онд 36 байршилд 74 км авто замыг засаж, шинэчлэх ажлын хүрээнд зарим байршилд хийгдэж дууссан авто замын мэдээллээс хүргэж байна.
Тодруулбал:
- Жанжин клубийн авто замын хэсэгчилсэн засвар шинэчлэлт (Цагдаагийн академийн өргөн чөлөөнөөс нүхэн гарцын уулзвар)-ийн ажил дууссан. Тэмдэг, тэмдэглэгээ хийж зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээж, замыг хэвийн ашиглалтад шилжүүлсэн.
- Шархадны авто замын хэсэгчилсэн засвар шинэчлэлт (Эрдэнэтолгойн уулзвараас Шархадны эцэс хүртэл)-ийн ажил дууссан тэмдэг, тэмдэглэгээ хийж зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээж, замыг хэвийн ашиглалтад шилжүүлсэн.
- Денверийн гудамжны засвар шинэчлэлт (Энхтайваны өргөн чөлөөнөөс Сэлбэ голын баруун эргээр Их тойруу хүртэл)-ийн ажил дууссан.
- Энхтайваны өргөн чөлөөний авто замын хэсэгчилсэн засвар шинэчлэлт (25 дугаар эмийн сангийн уулзвараас Саппорогийн уулзвар)-ийн ажил дууссан, 0.400 км авто замын өнгө, суурь хучилт хийсэн. Үлдэгдэл 1,250 км авто замын хучилтын ажлыг долоодугаар сарын 21-30-ны хооронд хийж гүйцэтгэнэ.
- Парисын гудамжны авто замын хэсэгчилсэн засвар шинэчлэлт (Энхтайваны өргөн чөлөөнөөс Нарны зам хүртэл)-ийн ажил дуусаж, явган замын нөхөн сэргээлт үргэлжилж байна.
Түүнчлэн Лааганы гудамжны авто зам (Их тойруугийн авто замаас Самбуугийн гудамж хүртэл) -ын хучилтын ажил дууссаныг НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!