Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Тажикистан Улсад төрийн айлчлал хийнэ

П.Сайнжаргал, IKON.MN
2025 оны 7 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмоны урилгаар 2025 оны долдугаар сарын 23-26-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийнэ.

Энэхүү айлчлал нь Монгол Улс Бүгд Найрамдах Тажикистан Улстай 1992 онд дипломат харилцаа тогтоосноос хойш Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд хэрэгжиж буй анхны төрийн айлчлал юм.

Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмонтай албан ёсны хэлэлцээ хийж, харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх болон бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцохоор төлөвлөж байна.

Мөн айлчлалын хүрээнд хоёр улсын Төрийн тэргүүн нарын ивээл дор Монгол-Тажикистаны анхны бизнес форум болон соёлын тоглолт зэрэг арга хэмжээг зохион байгуулах гэж байна.

Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон 2009 онд Монгол Улсад төрийн айлчлал хийж байсан.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
15
Зураг
ХАХА
9
Зураг
ЗӨВ, ГОЁ
7
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
БУРУУ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
25 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг