Наадмын амралтын өдрүүдэд гол, нуурын усанд 25 хүн живж амь насаа алдсан байна
Хүүхдүүд үерийн усанд живж нас барсан харамсалтай тохиолдлууд бүртгэгдсээр байгааг Цагдаагийн Ерөнхий Газар (ЦЕГ)-аас анхааруулж байна.
Тухайлбал Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрт “Хүүхдүүд үерийн усанд живж нас барсан байна” гэх дуудлага, мэдээлэл долдугаар сарын 15-ны өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.
Дуудлага мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 10, 13 насны хүүхдүүд живж нас барсан харамсалтай осол гарчээ.
Баяр наадам, аялал зугаалгын энэ үед эцэг эх, асран хамгаалагч Та бүхэн
- Бага насны хүүхдээ харгалзах хүнгүйгээр хараа хяналтгүй үлдээхгүй байх,
- Гол мөрөн, тогтоол усны орчим тоглуулахгүй байх,
- Хүүхдүүдэд усанд осолдох эрсдэлийг энгийн, ойлгомжтой үгээр тайлбарлан, ойлгуулж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
