Баяр наадмын өдрүүдэд /2025.07.10-14/ бүртгэгдсэн 66 удаагийн гамшиг, аюулт үзэгдлийн дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид ажиллаж, 94 иргэний амь насыг авран хамгаалжээ.
Улсын хэмжээнд 21 аймаг, нийслэл, 9 дүүргийн Шуурхай штабт Онцгой байдал, гамшгаас хамгаалах албадын 513 алба хаагч үүрэг гүйцэтгэж байгаа юм байна.
Харин Сэлэнгэ, Баян-Өлгий, Увс, Хэнтий, Завхан, Баянхонгор, Өвөрхангай аймаг болон нийслэлийн Баянзүрх дүүрэг нийт 14 хүн гол, усанд амь насаа алдсаны 2 нь уруйн үерт өртөж, амь насаа алдсан мэдээлэл бүртгэгдсэн байна.
Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан нөхцөл байдалтай танилцсаны дараа холбогдох үүрэг чиглэлийг өгчээ.
Баяр наадмын амралтын өдрүүдэд хотоос 370 мянга гаруй тээврийн хэрэгсэл орон нутгийг зорьсон байна. Иймд ард иргэдийг авто осол, гал түймэр, үер усны аюулаас сэрэмжтэй байж өөрийн болон бусдын амь нас, эд хөрөнгөө хамгаалахыг уриалав.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!