БГД-ийн 1, 4 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөөний замын урд талд Хатанбаатар Магсаржавын гудамж буюу Богд-Арын уулзварыг хааж, дулааны шугам өргөтгөж байгаа талаар Нийслэлээс мэдээллээ.
Тодруулбал, дээрх уулзварыг энэ сарын 14-өөс 18-ны хооронд хааж, дулааны 11Г, Д шугамыг өргөтгөх юм байна. Тус ажлыг нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар "Энрго сервис монтаж" ХХК гүйцэтгэж байгаа аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!