Үндэсний их баяр наадмын өдрүүдэд буюу долдугаар сарын 10-13-ны хооронд аймгууд баяр наадмаа тэмдэглэдэг уламжлалтай. Мөн алслагдсан гурван дүүрэгт цол олгох наадам хийдэг.
Нийт 24 аймаг, дүүрэг наадам хийх ёстойгоос одоогоор 21 нь аймаг бөхийн барилдаанаа зохион байгуулжээ. Тодруулбал Дорноговь, Дорнод, Увс аймаг бөхийн барилдаанаа одоогоор хийгээгүй байна.
21 аймаг, дүүргээс хоёрт нь аймгийн арслан цолтой бөх түрүүлж, хурц чимэгтэй боллоо. Тодруулбал Говь-Алтай аймгийн наадамд Э.Дашдэмбэрэл, Хэнтийд А.Эрдэнэбаяр нар түрүүлэв. А.Эрдэнэбаяр сүүлийн хоёр жил дараалан аймагтаа түрүүлж буй юм.
Бусад аймгуудын хувьд:
- Аймаг, цэргийн заан - 11,
- Аймаг, цэргийн харцага - 3,
- Аймаг, цэргийн начин - 4,
- Сумын заан - 1 түрүүлжээ.
Архангай
- Түрүү - Цэргийн харцага Дашийн Төрбаяр (Архангай аймгийн Ихтамир сум, 1995 оны тавдугаар сарын 19-нд төрсөн)
- Үзүүр - Аймгийн начин Дашзэвэгийн Эрдэнэчулуун
- Их шөвөг - Сумын заан М.Энхбаяр, Б.Орших
Багануур дүүрэг
- Түрүү - Аймгийн заан Жаргалсайханы Жавхлан (Ховд аймгийн Зэрэг сум, 1998 оны арванхоёрдугаар сарын 14-нд төрсөн)
- Үзүүр - Аймгийн начин Б.Ганзолбоо
- Их шөвөг - Аймгийн заан Б.Энхсайхан, аймгийн начин О.Төгсжаргал
БАГАХАНГАЙ ДҮҮРЭГ
- Түрүү - Аймгийн начин Батзоригийн Дэнзэнсамбуу (Ховд аймгийн Чандмань сум, 1995 оны дөрөвдүгээр сарын 22-нд төрсөн)
- Үзүүр - Аймгийн арслан Б.Тайван
- Их шөвөг - Сумын заан Н.Төмөрхүү, сумын начин Б.Цэнгүүн
Баян-Өлгий
- Түрүү - Аймгийн харцага Дөрбетханы Бейбит (Баян-Өлгий аймгийн Ногооннуур сум, 1992 оны хоёрдугаар сарын 25-нд төрсөн)
- Үзүүр - Аймгийн харцага Х.Танерберген
- Их шөвөг - Сумын заан Х.Еркебек, Ж.Өтеген
Баянхонгор
- Түрүү - Аймгийн начин Хүрэлбаатарын Балжинням (Баянхонгор аймгийн Бууцагаан сум, 1998 оны зургаадугаар сарын 27-нд төрсөн)
- Үзүүр - Аймгийн арслан Т.Баттогтох
- Их шөвөг - Сумын заан Ц.Болдбаатар, О.Тамир
Булган
- Түрүү - Аймгийн начин Батсуурийн Бат-Эрдэнэ (Булган аймгийн Сайхан сум, тодорхойгүй)
- Үзүүр - Сумын заан М.Өсөхбаяр
- Их шөвөг - Сумын заан Б.Бэх-Очир, С.Жавхлан
Говь-Алтай
- Түрүү - Аймгийн арслан Энхжаргалын Дашдэмбэрэл (Говь-Алтай аймгийн Дэлгэр сум, 1999 оны есдүгээр сарын 3-нд төрсөн)
- Үзүүр - Аймгийн харцага Ө.Дүүрэнбаяр
- Их шөвөг - Сумын заан Б.Дашдаваа, М.Төрбат
Говьсүмбэр
- Түрүү - Сумын заан Батбаатарын Цагаанбанди (Увс аймгийн Түргэн сум, тодорхойгүй)
- Үзүүр - Аймгийн начин Б.Алтангэрэл
- Их шөвөг - Сумын заан Н.Батбилгүүн, О.Амгаланбямба
Дархан-Уул
- Түрүү - Аймгийн заан Даваанямын Батбаяр (Дархан-Уул аймгийн Орхон сум, тодорхойгүй)
- Үзүүр - Сумын заан Э.Түмэннасан
- Их шөвөг - Сумын заан П.Лхагварагчаа, залуу бөх Б.Мөнхжин
Дундговь
- Түрүү - Аймгийн заан Хүүхэнбаатарын Чойжилсүрэн (Дундговь аймгийн Эрдэнэдалай сум, 1998 оны гуравдугаар сарын 8-нд төрсөн)
- Үзүүр - Аймгийн начин З.Мөнхтулга
- Их шөвөг - Сумын заан Б.Бадам, Ж.Дамбадаржаа
Завхан
- Түрүү - Аймгийн харцага Доржготовын Доржсүрэн (Завхан аймгийн Алдархаан сум, 1994 оны зургаадугаар сарын 4-нд төрсөн)
- Үзүүр - Аймгийн харцага Э.Шийрэвнямбуу
- Их шөвөг - Аймгийн заан Б.Адъяарагчаа, сумын заан Ё.Гантулга
Налайх дүүрэг
- Түрүү - Цэргийн заан Өнөрбаянгийн Батсуурь (Архангай аймгийн Тариат сум, 1996 оны зургаадугаар сарын 27-нд төрсөн)
- Үзүүр - Аймгийн харцага Н.Ширчинхүү
- Их шөвөг - Аймгийн начин Х.Хажыхали, сумын заан Д.Далайбаяр
Орхон
- Түрүү - Аймгийн заан Бямбасүрэнгийн Бат-Эрдэнэ (Булган аймгийн Сайхан сум, 1999 оны долдугаар сарын 12-нд төрсөн)
- Үзүүр - Аймгийн начин Т.Мөнх-Ирээдүй
- Их шөвөг - Улсын начин Б.Ганхуяг, сумын заан Д.Төгс-Эрдэнэ
Өвөрхангай
- Түрүү - Аймгийн заан Болдбаатарын Баянсүх (Өмнөговь аймгийн Гурвантэс сум, 1999 оны тавдугаар сарын 5-нд төрсөн)
- Үзүүр - Аймгийн харцага О.Үйтүмэн
- Их шөвөг - Сумын заан Г.Пунцагцэрэн, Б.Намуундалай
Өмнөговь
- Түрүү - Аймгийн заан Сугирын Доржпалам (Өмнөговь аймгийн Манлай сум, 2000 оны арваннэгдүгээр сарын 22-нд төрсөн)
- Үзүүр - Цэргийн начин Б.Бат-Эрдэнэ
- Их шөвөг - Аймгийн арслан Х.Болдбаатар, сумын заан Б.Сундуйжадамба
Сүхбаатар
- Түрүү - Аймгийн заан Содбилэгийн Ган-Эрдэнэ (Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум, 1999 оны есдүгээр сарын 10-нд төрсөн)
- Үзүүр - Аймгийн арслан Э.Буянтогтох
- Их шөвөг - Аймгийн заан Б.Бадамдорж, сумын заан Н.Сумъягарав
Сэлэнгэ
- Түрүү - Аймгийн заан Эрдэнэбаярын Алтанбаяр (Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум, 2000 оны гуравдугаар сарын 22-нд төрсөн)
- Үзүүр - Аймгийн заан Э.Төмөрсүх
- Их шөвөг - Сумын заан Г.Төгсжаргал, А.Амархүү
Төв
- Түрүү - Аймгийн начин Энхболдын Чойням (Төв аймгийн Баянхангай сум, 1996 оны дөрөвдүгээр сарын 14-нд төрсөн)
- Үзүүр - Сумын заан Э.Гантөмөр
- Их шөвөг - Аймгийн арслан Н.Дашдаваа, сумын заан Т.Түмэнжаргал
Ховд
- Түрүү - Аймгийн заан Баянмөнхийн Базарсад (Ховд аймгийн Чандмань сум, 1995 оны арванхоёрдугаар сарын 19-нд төрсөн)
- Үзүүр - Сумын заан О.Чадалбат
- Их шөвөг - Аймгийн начин Б.Бадрал, Б.Доржжүгдэр
Хөвсгөл
- Түрүү - Аймгийн заан Жавзандуламын Хатанзоригт (Хөвсгөл аймгийн Тариалант сум, 1991 оны арваннэгдүгээр сарын 10-нд төрсөн)
- Үзүүр - Сумын заан Э.Мөнхтөр
- Их шөвөг - Сумын заан Б.Сүх-Эрдэнэ, Б.Батзаяа
Хэнтий
- Түрүү - Аймгийн арслан Ариунбилэгийн Эрдэнэбаяр (Хэнтий аймгийн Норовлин сум, 2000 оны зургаадугаар сарын 27-нд төрсөн)
- Үзүүр - Сумын заан О.Ихбаяр
- Их шөвөг - Аймгийн заан Э.Бадмаанямбуу, сумын заан Х.Нямдорж
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!