Уяачдын наадам өнөөдөр Хүй долоон худагт болно

Э.Тэмүүлэн, iKon.mn
2025 оны 7 сарын 13
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Тулгар төрийн 2,232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүрээнд өнөөдөр Хүй долоон худагт "Уяачдын наадам" болно.

Энэ үеэр эрлийз буюу сонгомол дээд, дунд болон жороо морьдын уралдаан болох юм. Өнгөрсөн жилээс жороо морины төрөлд түрүүлж, айрагдсан уяачдад цол, чимэг олгохоор хуульд тусгасан билээ. 

Уяачдын наадамд уламжлал ёсоор 128 бөхийн барилдаан зохион байгуулагдана. Мөн улсын наадамд түрүүлж, үзүүрлэсэн болон шөвгөрсөн бөхчүүдэд бай шагнал гардуулж, цолын чимэг хүртсэн бөхчүүдэд үнэмлэх гардуулах аж.

Уяачдын Наадмын хөтөлбөр

зураг