ФОТО: "Үндэсний их баяр наадам ийнхүү энэ жилийн өнгө жавхааг нэмж, итгэл зоригийг дүүргэж, цог хийморийг бадраан ёслол төгөлдөр өндөрлөж байна"

Г.Мөрөн, iKon.mn
2025 оны 7 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жил, Ардын хувьсгалын 104 жил, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг хааж үг хэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх:

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

“Манай улсын эрхэм хүндэт ард иргэд ээ,
Эрхэм хүндэт зочид оо,
Эрхэм хүндэт наадамчид аа,

Дэлгэр Монгол орны минь түмэн үзэсгэлэн бүрдэж, усны тунгалаг, ургамлын сор жигдэрсэн энэ сайхан өдрүүдэд монголчууд бид төрт ёсны их баяр цэнгэл, Үндэсний их баяр наадмаа ёслол төгөлдөр, ерөөл бэлгэдэл дүүрэн, тэгш сайхан тэмдэглэлээ.

Тал нутгаа хотолзуулсан хурдан хүлгийн төвөргөөн, хүй мандлаа өндөлзүүлсэн хүчит бөхийн дэвээ, хөх тэнгэртээ исгэрсэн эрчит сумын уухайн дор монголчууд бид сүлд хийморио сэргээж, сэтгэл оюунаа баясган хотол олноороо дэнж хотойтол дэлгэр сайхан наадлаа.

“Наадмын маргааш намар” хэмээн манай ард түмэн хэлдэг.

Байгалийн ёс, цагийн эрхээр хүйтний ам наашилж, хөхүүрийн ам цаашлахыг санаж, хатуу өвлийг өнтэй, хахир хаврыг хавтай давах бэлтгэлээ эртнээс базааж, аж амьдрал, ажил үйлсээ цэгцэлж, төр, засаг, түмэн олноороо цаг алдалгүй хичээнгүйлэн зүтгэх учиртай.

Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог билээ.

Тиймээс монгол хүн бүр халуун зуураа эе эвээ хичээж, нэг монгол, нэг ард түмэн, нэг гэр бүл гэдгээ ямагт санаж, уудам харж, уужим сэтгэн, бие биеэ хайрлаж, бие биеэ хамгаалж, бие биеэ дэмжиж, улс эх орноо хөгжүүлж, ард түмнээрээ амар амгалан амьдрах учиртай.

Аргамаг хүлгүүд нь хурдан, аварга бөхчүүд нь хүчтэй, эрэмгий харваачид нь цэцтэй, хотол олноороо бахдалтай, өндөр төр, өргөн түмний их баяр цэнгэл – Үндэсний их баяр наадам ийнхүү энэ жилийн өнгө жавхааг нэмж, итгэл зоригийг дүүргэж, цог хийморийг бадраан ёслол төгөлдөр өндөрлөж байна.

Монгол наадам өнө мөнхөд оршиж, монгол хүн бүр бие эрүүл, ухаан саруул, эрдэм төгс байж, монгол түмний сүлд хийморь өнө мөнхөд бадрахын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье.

Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай” гэлээ.

ФОТО:
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
13
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
ХАХА
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
12 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Иргэн [202.126.91.220] 2025/7/15
Түмэн олон төрт ёсны наадам схан болж өндөрлөлөө. Нээлтийн зарим бэлэгдэл тааруу сэтгэл дундуурыг бөхчүүд нөхөж ард олноо баясгалаа . Зарлиг уншсан залуу анхны уншилт бсан бх алдаа оноо бсан. Тэрийг ядах юмгүй дэ залуу хүн засна биз дэ.
0 | 0 Хариулах
Зочин [46.212.65.104] 2025/7/14
Наранбаатар жүжигээ концэртээ хий, Би чадна болжээ.
2 | 0 Хариулах
зочин [103.229.123.171] 2025/7/14
Жүжиг нь ч гэж дээ. Хэт худлаа ядарсан царай гаргаж, өсгийтэй гутал өмссөн хөгшин я**** Хүүгийнхээ махыг идэж яваа ... Дээр нь охиноо нэг баян хөгшинд зараад шөлний хоньтой болоод тэнхэрч байгааг нь үзүүлчихсэн бол наадмын уур амьсгал орох ч байсан юм бил үү. Их муу найруулагч байнаа хө
0 | 0 Хариулах
иргэн [202.126.90.127] 2025/7/13
шагнал гардуулах үед эгшгэлдэг амбасан үеийн ая бүүр заядлаа
1 | 0 Хариулах
Зочин [202.9.40.137] 2025/7/13
Гулагаа массаж төгөлдөр хуур тёхноложия
0 | 0 Хариулах
Зочин [103.229.121.54] 2025/7/13
явдаг төгөлдөр хуур, ээжийгээ суулгаад чирээд явж байгаа тэрэг хоёр л баг аллаа
2 | 0 Хариулах
ха ха [59.153.87.51] 2025/7/13
Цеденпилээс салаад нэг их ингэж баярлаж билээ гсн
2 | 1 Хариулах
zochin [66.181.191.238] 2025/7/13
Үйлстөгөлдөр гэж жинхэнэ мал байнаа, бүх юмний төв цэг, наадмын утга учрыг Ерөнхийлөгч болон Ерөнхийлөгчийн зарлиг гэж боддог юм уу хаашаан. Тэр уншиж байгаа нь, ерөнхийлөгчийн нэрийг дуудаж байгаа энэ тэр бол аймшигтай бөгс долоогч, ерөнхийлөгчийг тахин шүтдэг өглөө болгон зурганд нь сунаж мөргөдөг байх, түрийвчиндээ ерөнхийлөгчийн зургийг авч явдаг түгжрэх болгондоо гаргаж хардаг байх
0 | 1 Хариулах
Зочин [59.153.112.109] 2025/7/13
yana daa , iim amny bileggui , eliirsen orkuud yu bodoj yum bicheed baidag yum bol doo . iim orkuudyg olj kharyutslaGA TOOTSOJ BAIGAACH
0 | 0 Хариулах
Вакцин алаад байна алаад байна 👹 [196.65.243.255] 2025/7/13
Засс 😤 хужаа хүн илжгэнд тооноо чирүүлцэн
1 | 0 Хариулах
Зочин [66.181.161.10] 2025/7/13
udahgui muhuhiin temdeg
0 | 3 Хариулах
Зочин [172.56.17.209] 2025/7/13
🤮
0 | 0 Хариулах