Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жил, Ардын хувьсгалын 104 жил, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ой, Улсын баяр наадмын Үндэсний бөхийн барилдаан үзүүштэй сайхан болж өндөрлөлөө.
Баяр наадмын бөхийн барилдаанд Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат улсын начин Э.Батмагнай ес даван түрүүлж, УЛСЫН АРСЛАН, Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр үзүүрлэж, УЛСЫН ГАРЬД цолтон болов.
Хонгор нутгаар овоглодог бөхчүүд дундаас 76 жилийн дараа арслан цолтон төрсөн нь наадамчин олныг эрхгүй огшоосон үйл явдал байлаа.
Н.Батсуурь, П.Бүрэнтөгс нарын аваргуудыг давж, түрүү үзүүр булаалдсан залуу хүчтэнүүд Үндэсний бөхийн түүхэнд нэгэн шинэ үе эхэлж байгаагийн илэрхийлэл болов.
Шинэхэн арслан цолтон болон наадамчин олны сэтгэл хөдлөлийг харуулсан фото сурвалжилгыг хүргэж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
12 СЭТГЭГДЭЛТЭЙ
|