Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/07/12-НД НИЙТЛЭГДСЭН

Улсын арслан Э.Батмагнай: Энэ мэдрэмжийг авахын төлөө өглөө босохдоо бодож, шөнө унтахдаа зүүдэлж 15 жилийг зориулсан

А.Ням-Өлзий, iKon.mn
2025 оны 7 сарын 12
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Ардын хувьсгалын 104 жил, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд түрүүлж, улсын арслан болсон Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат Э.Батмагнай төрийн тэргүүнээс цол, үнэмлэхээ гардахын өмнө сэтгэгдлээ хуваалцлаа. 

Тэрбээр "Үнэхээр сайхан байна. Ганцхан энэ мэдрэмжийг авахын төлөө өглөө босохдоо бодож, шөнө унтахдаа зүүдэлж 15 жилийг зориулсан байна. Энэ амжилтад хүргэсэн багшдаа баярлалаа гэж хэлмээр байна. 

Миний түрүүлэх үе энэ жил байсан юм байна. Түрүүлэх мэдрэмж үнэхээр сайхан байдаг юм байна. Би цолоо ахиулахаас илүү түрүүлэх зорилготой барилдсан. Барилдаан болгон дээрээ сэтгэл хөдлөлөө дарж, төвлөрөхийг хичээсэн. Тусалж дэмжсэн багш нар, Баянхонгор аймгийн чөлөөт бөхийн холбоо, аймгийн Засаг дарга, төрүүлж өсгөсөн ээж аав, эхнэрийнхээ ээж аавд баярлалаа. Тусалж дэмжиж байсан бүх хүнд баярлалаа" хэмээв. 

зураг