ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/07/12-НД НИЙТЛЭГДСЭН
Сонсголонгийн уулзвараас "ДЦС 4"-ийн зүүн уулзвар хүртэлх авто замыг маргааш оройноос хааж, шинэчилнэ
iKon.MN
Баянгол дүүргийн 20 дугаар хороо Эрчим хүчний гудамжны 5.9 км авто замын өргөтгөл, их засварын ажлын хүрээнд Сонсголонгийн замын уулзвараас "ДЦС 4"-ийн зүүн уулзвар хүртэлх эхний хоёр км авто замыг хэсэгчлэн хааж өргөтгөх, шинэчлэх ажлыг хийж гүйцэтгэнэ.
Үүнтэй холбоотойгоор долдугаар сарын 13-ны 23:00 цагаас 21-ний 06:00 цаг хүртэлх хугацаанд тухайн замыг хаана.
Иймд иргэд, жолооч та бүхэн дээрх өдрүүдэд түр зам болон бусад гудамж замыг сонгож замын хөдөлгөөнд оролцоно уу гэж Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газраас мэдээллээ.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
