Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/07/12-НД НИЙТЛЭГДСЭН

Хүй долоон худагт 965 цагдаагийн алба хаагч ажиллаж байна

А.Төгөлдөр, iKon.mn
2025 оны 7 сарын 12
IKON.MN
Зураг зураг

Үндэсний их баяр наадмын хамгаалалт, зохицуулалтыг цагдаагийн алба хаагчид хариуцан ажиллаж байна.

Өнөөдөр /2025.07.12/ Төв цэнгэлдэх хүрээлэнд цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын 646 алба хаагч наадамчин олны аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалалт, зохицуулалтын үүрэг гүйцэтгэж байгааг ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээллээ. 

Харин Хүй долоон худаг дахь хурдан морины уралдааны эргэн тойронд цагдаа, дотоодын цэргийн байгууллагын 965 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа ажээ.