Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/07/12-НД НИЙТЛЭГДСЭН

СОЁОЛОН: УИХ-ын гишүүн З.Мэндсайханы хул үрээ түрүүллээ

А.Ням-Өлзий, iKon.mn
2025 оны 7 сарын 12
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Ардын хувьсгалын 104 жил, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан соёолонгийн хуралдаан боллоо. 

Соёолон насны уралдаанд 195 үрээ бүртгүүлснээс 128 нь 10:44 цагт гарааны зурхайгаас хөдөлжээ.  

Ийнхүү наадамчин олны хүсэн хүлээдэг хурдан соёолонгийн уралдаанд Ховд аймгийн Мянгад сумын уяач, УИХ-ын гишүүн З.Мэндсайханы хул үрээ түрүүлэв. Аман хүзүүнд Хэнтий аймгийн Норовлин сумын уяач Н.Мөнхийн бор, айргийн гуравт Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын уяач Б.Гантулгын хээр, айргийн дөрөвт Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын уяач Д.Аваасүрэнгийн хээр халзан, айргийн тавд Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын уяач Б.Баярмагнайн бор тус тус хурдаллаа.  

 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав