Түймрийн голомтод ажиллаж буй алба хаагчдад эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэв

А.Төгөлдөр, iKon.mn
2025 оны 7 сарын 12
IKON.MN
Зураг зураг

Сэлэнгэ аймгийн Мандал, Ерөө, Хүдэр суманд гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байгаа Архангай, Өвөрхангай, Говьсүмбэр, Сэлэнгэ, Дархан-Уул, Баянхонгор, Булган, Орхон аймгийн Онцгой байдлын газар, НОБГ болон Үндэсний аврах бригадын алба хаагчдад эрүүл мэндийн тусламж үйлчилгээг газар дээр нь үзүүлж байна.

ОБЕГ-ын Захиргаа, эрх зүй, хүний нөөцийн газрын хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Хонгороор ахлуулсан эмнэлгийн хөдөлгөөнт бүлгийн бүрэлдэхүүнд ОБЕГ, Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр анги, Ар талын 113 дугаар ангийн нарийн мэргэжлийн эмч, сувилагч нар ажиллаж байгаа юм.

Түймрийн голомтод ажиллаж байгаа 152 алба хаагчдад зөгий, хачиг, могойд хатгуулсан үеийн тусламж, шархны анхны цэгцлэлт, хордлого тайлах болон дархлаа дэмжих, үрэвслийн эсрэг эмчилгээ, түлэгдэлт, харшил, хөл холгосон, хоол боловсруулах замын эмгэг, гүйлсэн булчирхайн үрэвсэл, хатиг, арьсны идээт үрэвсэл зэрэг зовуурийг эмчлэх үйлчилгээ үзүүлсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
4
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
1 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.181.93] 2025/7/12
Дугархүү эмч эмч биш хоол зүйч
0 | 0 Хариулах