ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/07/11-НД НИЙТЛЭГДСЭН
Наадамчин олны аюулгүй байдлыг хангах үүднээс Төв цэнгэлдэхэд 800 гаруй цагдаагийн алба хаагч ажиллаж байна
iKon.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойн Үндэсний их баяр наадам болж байна.
Үндэсний их баяр наадмын үеэр иргэдийн аюулгүй байдлыг хангах, хэв журмыг сахиулах, хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэхээр
- Төв цэнгэлдэх орчимд 800 гаруй
- Хүй 7 худаг орчимд 900 гаруй
- Замын хөдөлгөөний зохион байгуулалтын чиглэлээр 2,000 гаруй цагдаагийн алба хаагч ажиллаж байгааг Тээврийн Цагдаагийн Албанаас мэдээлэв.
ВИДЕО:
https://www.facebook.com/UlaanbaatarMedeeMN/videos/1073253951671052
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

