Орчуулгын Одиссей, Илиада, Тамирчны ялалт хямдхан олдоогүй, Тахь нутагшуулсан ажил зэрэг бүтээл Төрийн шагнал хүртлээ

Б.Манлай
2025 оны 7 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг буулгаж, шилдэг бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээлээ.

  • Дэлхийн сонгодог уран зохиолын шилдэг бүтээлүүдийг утга санаа, хэл найруулга, дүр дүрслэлийн сонгодог чанарыг алдагдуулалгүйгээр монгол хэлнээ буулгаж, орчуулагчийн арга барил, уран чадвар, чанар чансаагаараа утга зохиолын орчуулгын бүтээлийн санг баяжуулан, Монголын утга зохиолын орчуулгын салбарт жинтэй хувь нэмэр оруулсан Соёлын гавьяат зүтгэлтэн, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, доктор, профессор Дагвын Цахилгааны орчуулсан Эртний грекийн алдарт зохиолч, Хомерын “Одиссей”, “Илиада” орчуулгын бүтээлүүд
     
  • Соёл урлагийн салбарт 45 жилийн хөдөлмөрөө зориулж, орчин үеийн рок поп хөгжмийн урлаг, дууны яруу найраг, баримтат уран зохиолыг хөгжүүлэхэд авьяас чадвараа дайчлан, эх орон, их түүх, үндэсний бахархал, үнэт зүйлсийг бэхжүүлж, хүн төрөлхтний мөнхийн сэдэв болох эцэг, эхийн хайр, хайр сэтгэлийн олон шилдэг бүтээл туурвисан Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч, яруу найрагч, “Чингис хаан” хамтлагийн ахлагч Дашзэвэгийн Жаргалсайханы үг, ая “Чингис хаан” рок дуулал, “Чингисийн баатрууд”, “Тамирчны ялалт хямдхан олдоогүй” бүтээлүүд
     
  • Өнө эртнээс Төв Ази болон Монгол орны говь, ойт хээр, тал хээрийн нутагт тархан амьдарч, 20 дугаар зууны дунд үед бүрэн устсан тахийг эх орныхоо унаган байгаль, уугуул нутагт нь амжилттай нутагшуулж, зэрлэг удмыг нь сэргээн, устах аюулаас хамгаалж, Монгол Улсын төдийгүй олон улсын байгаль хамгаалал, байгалийн шинжлэх ухааны салбарын хөгжилд жинтэй хувь нэмэр оруулсан “Тахь адууг сэргээн нутагшуулж, зэрлэгшүүлсэн ажил” сэдэвт бүтээл Төрийн шагнал хүртлээ.

“Тахь адууг нутагшуулах багийн гишүүдээр:

  1. Байгаль орчны гавьяат ажилтан, доктор, профессор Намхайн Банди
  2. Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн шинжлэх ухааны зөвлөх, Монгол Улсын Байгаль орчны гавьяат ажилтан, доктор Замбын Батжаргал
  3. “Олон улсын тахь групп”-ын зөвлөх, Байгаль орчны гавьяат ажилтан, доктор, профессор Очирын Доржраа
  4. Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төслийн үндэсний ахлах зөвлөх, доктор Пэрэнлэйн Галрагчаа,
  5. Их говийн дархан цаазат газрын “Б” хэсгийн хамгаалалтын захиргааны дарга асан Оюунсайханы Ганбаатар нар ажиллажээ.

Фото

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
12
Зураг
ТЭНЭГЛЭЛ
3
Зураг
ХАХА
2
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
12 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [59.153.115.171] 2025/7/11
Хүүгээ гадны урвагч болоход аав Цахилгаан ямар ч нөлөөгүй байна гэж байхгүй. Охин нь гадаадын хар, цагаан арьстны хүүхдүүдийг гаргасан. Одоло Дамдиннямын эхнэр болоо биз дээ. Энхтайвны ордны газрыг луйвардаж аваад Пийс товерыг барьж ашиг хонжоо олдог луйварчин.
1 | 0 Хариулах
Зочин [76.157.240.254] 2025/7/11
Tsailgaan bol mundag tom orchuulagch bilee
0 | 0 Хариулах
Зочин [66.181.183.231] 2025/7/11
Er ni Odon medaliin xuulia uurchilj iim odon medal taraadagaa bolioch. Uls ni xugjduggui luivarchdaar duuren iim yumaar yax yum. Eniigee baixgui bolgovol olon yum zuv zamaar yavax baix daa. Yamar ch xereggui. Tegeed eniigee avax gej baaxan nugel xiigeed. Xereggui.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.179.107] 2025/7/10
Tsahilgaan pizdaagiin huuhed ni eh ornoosoo uravsan urvagch shde. iim hund yun shagnal vee sdanuudaa
0 | 0 Хариулах
Зочин [66.181.169.91] 2025/7/11
Тэр үнэн, гэхдэээ Цахилгаан гуай энэ хэрэгт огт холбогдоогүй гэсэн.
0 | 0 Хариулах
Зочин [202.126.91.75] 2025/7/10
Жагаа Цахилгаан 2 илүү л дэмий шагнаж, хэдэн юм санжигнуулах шунал вэ? Тахь нутагшуулах монгол, чех, герман, украин… багынхан маш зөв ажил гүйцэтгэсэн. Монголд орос, монголчууд нийлж устасан тахийг нутагшуулж, сүрэг сүрэг тахь адуутай болсон браво
2 | 0 Хариулах
Зочин [66.181.183.60] 2025/7/10
Дэлхийн сонгодог яруу найрагийг эх хэлээрээ яруу сайхнаар орчуулна гэдэг хэр баргийн хүний хийдэг ажил биш. Түүний нэгч бадгийг уншиж үзээгүй байж үгүйсгэнэ гэдэг тэнэгээ харуулахаас өөр юуч биш.
0 | 0 Хариулах
Зочин [103.229.121.185] 2025/7/10
Цахилгаан, Жаргалсайхан хоёр бол яршиг л байна, харин тэр тахь нутагшуулдаг бол болж байна, гарт баригдаж, нүдэнд харагдах үр дүнтэй ажил
7 | 0 Хариулах
Зочин [202.9.46.146] 2025/7/10
Жаргалсайхан бол яршиг л байна. Амьдын зол, үхсэний хохь гэдэг л болж. Авьяасгүй хар хог. Тэр дуунуудыг нь чөтгөр аваг. Чихний чийр
5 | 1 Хариулах
Zochin [66.181.184.132] 2025/7/10
Ene humuus ene olon davhar davhar shagnalyg daaj udaan amidrahuu daa neg hund hunddsen sanagdah
1 | 0 Хариулах
зочин [66.181.179.128] 2025/7/10
Төрийн эрхэм дээд шагнал хүртсэн хийсэн юмтай хүндэт хүмүүст баяр хүргэе. Та бүхэнд аз жаргал хүсье.
1 | 0 Хариулах
Зочин [202.9.46.237] 2025/7/10
Аргагүй л Хэнтийн хүн юм ойрхон2 шагнагдаад.
0 | 0 Хариулах