"Улаанбаатараас Лүн чиглэлийн авто зам ачаалал ихтэй ч зохицуулалт хийж байна"

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 7 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Улаанбаатар хотоос баруун тийш орон нутгийн авто замын ачааллын талаар ТЦА-наас дахин мэдээлэл өглөө.

ТЦА-ны алба хаагч "Өнөөдөр 12:15 цагийн байдлаар Улаанбаатараас 72 дахь километр буюу Төв аймгийн Аргалант сум руу салдаг хэсгийн авто зам дээр тээврийн хэрэгслийн ачаалал маш их байна. Гэсэн ч тээврийн хэрэгслүүд гацаж зогсолгүй 50-70км/цагийн хурдтайгаар хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна.

Баянцогт, Лүн сумын авто зам дээр зургаан ширхэг хурд сааруулагчтай. Тухайн хурд сааруулагч дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчим удааширсан тохиолдолд цагдаагийн байгууллагын алба хаагч нар аюулгүй байдлыг хангаж, урсгал сөрүүлж явуулах зохицуулалтыг хийж байна.

Уг байршилд том оврын ачааны автомашинуудыг түр саатуулж байна, хөдөлгөөний эрчим багасахаар явуулна. 

Орон нутгийн замд хөдөлгөөн зохицуулалт, хяналт шалгалтыг 24 цагаар зохион байгуулж байна" гэв.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
12
Зураг
ЗӨВ, ГОЁ
4
Зураг
ХАХА
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
БАХАРХМААР
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
18 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зураг
15 | 7 цаг