ТЦА: Хурдан морины уралдааны үеэр Хүй долоо худгаар дамжин 61-ийн гарам руу явах боломжгүй

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 7 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Өнөөдөр хурдан морины уралдаан эхэлж байгаатай холбогдуулан нийслэл хотоос Хүй долоон худгийг чиглэсэн автомашины хөдөлгөөн нэмэгджээ.

Энэ талаар ТЦА-наас "Хурдан морины уралдаан эхлэх үед Хүй долоо худаг руу чиглэсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг дөрвөн эгнээ, нийслэл хот руу орж байгаа хөдөлгөөнийг хоёр эгнээгээр зорчуулж байна. Харин хурдан морины уралдаан дууссан үед нийслэл хот руу дөрвөн эгнээгээр зорчих зохицуулалтыг хийнэ.

Хурдан морины уралдааны үеэр Хүй долоо худгаар нэвтрээд цааш 61-ийн гарам руу явах боломжгүй. 

Элсэн тасархай, Лүн хүртэл их хэмжээний тээврийн хэрэгслийн түгжрэл үүсээгүй. Орон нутгийн замд ачаалал нэмэгдсэн үед гүйцэж түрүүлэхгүй байх, хурдаа тохируулах, шөнийн цагаар гэрлээ шилжүүлж хөдөлгөөнд оролцохыг зөвлөе.

09:00 цагийн байдлаар Улаанбаатар хотоос зүүн тийш Багануур, Хэнтий чиглэлийн авто замын хөдөлгөөний ачаалал сийрэг байна.

Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан айлчилж байгаатай холбогдуулан нийслэл хотын зарим авто замыг түр хааж байгаа тул жолооч нар хүлээцтэй хандахыг хүсье. 

Цагдаагийн алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд бүрэн бүрэлдэхүүнээрээ 24 цагаар ажиллаж, зорчигчдын аюулгүй байдлыг хангаж байна" хэмээн мэдээллээ.

Өчигдөр нийслэл хотоос 75,000-80,000 орчим тээврийн хэрэгсэл гарчээ.

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг