Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/07/10-НД НИЙТЛЭГДСЭН

Богд банк" ХК нь 2025 оны 2-р улирлын санхүүгийн тайлан болон үйл ажиллагааны онцлох ажлаа танилцууллаа

СУРТАЛЧИЛГАА
2025 оны 7 сарын 10
Сурталчилгаа
зураг
 

"Богд банк" ХК нь 2025 оны 2-р улирлын санхүү, үйл ажиллагааны үр дүнг нэгтгэн гаргаж, хувьцаа эзэмшигч, харилцагч нартаа танилцуулж байна.

Богд банк 2025 хагас жилийн байдлаар татварын дараах цэвэр ашиг 20.2 тэрбум төгрөгт хүрч, өмнөх жилийн мөн үеэс 34.7%-аар өссөн. Тайлант хугацааны өөрийн хөрөнгийн өгөөж (annualized ROE) 24.53%, нэгж хувьцаанд ногдох цэвэр ашиг (EPS) 16.18 төгрөгтэй хаагдлаа.

САНХҮҮГИЙН ГОЛЛОХ ҮЗҮҮЛЭЛТҮҮД:

Нийт хөрөнгө 2025.06.30-ний байдлаар  1,105,428.20 сая төгрөгт /1 их наяд 105 сая төгрөгт / хүрч өмнөх жилийн мөн үеэс  32.04%-аар өссөн байна.

2025 оны хагас жилийн цэвэр ашиг 20.2 тэрбумд хүрч өмнөх оны мөн үеэс 34.7%-аар өссөн ба өнгөрсөн 5 жилийн дундаж өсөлт 48%-тай байна.

Өөрийн хөрөнгө 183.4 тэрбум төгрөгт хүрч 2014 онд анх байгуулагдсан үеийн 16.07 тэрбум хэмжээнээс 11.4 дахин өссөн байна.

Цэвэр зээлийн багц 2025.06.30-ны байдлаар 595.63 тэрбумд хүрч өмнөх жилийн мөн үеэс 30%-аар өссөн байна.

Нийт зээлд эзлэх чанаргүй зээлийн хувь буурч 2.29% -тай болсон байна.

Нийт харилцах хадгаламж өмнөх оны үеэс 10.75%-аар өсч 526.2 тэрбум төгрөгт хүрчээ.

2024 онд олон улсын банк болон санхүүгийн байгууллагаас нийт 49.07 сая ам долларын урт хугацаат эх үүсвэр шинээр татан төвлөрүүлсэн бол 2025 онд Enabling Qapital санхүүжилтийн байгууллагаас 3 сая ам доллар болон FMO-c 20 сая ам долларын санхүүжилтүүд орж ирсэн байна. Үүнийгээ жижиг дунд бизнесийг тэр дундаа эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих, эрчим хүчний хэмнэлттэй үйл ажиллагаа болон хэрэглээг санхүүжүүлэхэд зориулахаар ажиллаж байна.

Тайлант хугацаанд Богд банк нь Банкны тухай хуулиар болон Монголбанкнаас тогтоосон зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг бүрэн хангаж ажиллалаа. Үүнд:

Нэгдүгээр зэрэглэлийн өөрийн хөрөнгө болон эрсдэлээр жигнэсэн активын зохистой харьцаа 22.3% (байвал зохих хэмжээ 12.5%). Ийнхүү давуулан биелүүлсэн нөөц өөрийн хөрөнгө нь аливаа болзошгүй эрсдэлийг даахаас гадна ирээдүйд активын тэлэлт хийх, ногдол ашиг тараах боломжийг бий болгодог.

Төлбөр түргэн гүйцэтгэх чадварын харьцаа 32% (байвал зохих хэмжээ 25.0%) буюу бусдаас татан төвлөрүүлсэн нийт эх үүсвэрийнхээ 32% болох 262 тэрбум төгрөгийг бэлэн мөнгө болон бэлэн мөнгөнд түргэн хөрвөх боломжтой Монголбанкны Үнэт цаасанд байршуулан удирдаж байна.

ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛОН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛЧИЛГЭЭ:

  • 2025 эхний хагаст буюу Хан-Уул дүүргийн харилцагч нартаа бүтээгдэхүүн үйлчилгээгээ улам ойртуулах зорилгоор, Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 17-р хороонд “Ривер” салбарыг нээж, үйл ажиллагаагаа өргөжүүлсэн.
  • Богд банк нь Монголбанкнаас хэрэгжүүлж байгаа Төлбөрийн системийн шинэчлэлтэй холбоотойгоор 2025 оны 04 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дансны дугаарыг IBAN (International Bank Account Number) буюу Олон Улсын төлбөр тооцоонд ашиглахад шаардлагатай мэдээллийг агуулсан ISO13616-1,2 стандартад нийцсэн 20 орон бүхий дугаар руу бүрэн шилжүүлж үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн.
  • Цахим үйлчилгээг сайжруулах үүднээс харилцагч Bogd Mobile APP-аар дамжуулан өөрийн төлбөрийн картаа идэвхжүүлэх болон пин код захиалах гэх мэт картын тохиргоонуудыг хийх боломжийг нэвтрүүлсэн.
  • Хүүхэд, залуучууддаа зориулан Mobile Legends BANG BANG картын 3 шинэ баатрын зурагтай картаа нэвтрүүлсэн.
  • Харилцагчийн богино хугацааны хуримтлалыг дэмжих зорилгоор 7 болон 14 хоногийн хадгаламжийн хүүг нэмэгдүүлсэн.
  • Хүүхдийн мөнгөн тэтгэмж үйлчилгээг дэмжих зорилгоор “Итгэл” хүүхдийн хадгаламж эзэмшигчдэдээ зориулан Universal Studio руу аялах шагналтай аяныг эхлүүлсэн.
  • 2025 оны эх үрсийн баяртай холбогдуулан “Итгэл” хүүхдийн хадгаламж эзэмшигч хүүхдүүддээ зориулан хадгаламждаа орлого хийсэн бүх хүүхдүүдэд Гарын бэлэг бэлэглэх аяныг хэрэгжүүлсэн.
  • Төлбөрийн картаа идэвхжүүлэх зорилгоор богино хугацаатай өртөөчилсөн CASHBACK аяныг эхлүүлсэн.

 

Богд банк-Итгэл түгээнэ.

зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.