ФОТО: Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито Оксфордын их сургуулийг “Ус судлал”-ын чиглэлээр төгсөж байжээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масакогийн Монгол Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна.
Өнөөдөр Улаанбаатар хот дахь Ус Сувгийн Удирдах Газарт Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито зочиллоо.
Япон Улсын Хөгжлийн албан ёсны тусламжийн буцалтгүй тусламжийн хүрээнд
- “Ус хангамжийн эх үүсвэрийн нөөцийн хайгуулыг хийх ажил” (1991-1996 он),
- “Ус хангамжийн системийг нэн яаралтай шинэчлэх мастер төлөвлөгөөний өргөтгөл шинэчлэлийн эхний ээлж” (1997-2000 он), хоёрдугаар ээлж (2005-2007 он),
- Улаанбаатар хотын ундны усыг нэмэгдүүлэх “Гачууртын эх үүсвэр” (2012-2014 он) төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсэн.
Япон Улсын тусламж дэмжлэг, хамтын ажиллагааны үр дүнд Улаанбаатар хотын ундны ус цуглуулах, түгээх, хянах хүчин чадал үнэмлэхүй хэмжээгээр нэмэгдэж, техник, технологийн шинэчлэл, сайжруулалт хийгджээ.
Тэрбээр “Дэлхийн усны форум” зэрэг олон улсын хурал, чуулганд тогтмол, идэвхтэй оролцож, “ус судлал”-ыг амьдралын хэвшлээ болгон, ахисан түвшинд судалгаа, шинжилгээ хийдэг юм гэж Ерөнхийлөгчийн Тамгын Газраас мэдээллээ.
ФОТО:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
