Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/07/07-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: "Өндөр гэгээний өв дүрслэх урлагт" тусгай үзэсгэлэн энэ сарын 28-ныг дуустал Дүрслэх урлагийн музейд гарч байна

Г.Мөрөн, iKon.mn
2025 оны 7 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улсын Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, мөн Өндөр гэгээн Г.Занабазарын мэндэлсний 390 жилийн ойг тохиолдуулан Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей болон Өвөрхангай аймгийн Эрдэнэзуу музей хамтран “Өндөр гэгээний өв дүрслэх урлагт” тусгай үзэсгэлэн зохион байгуулж байна.

Тус үзэсгэлэн нь Монголын төр, шашин, соёл урлагийн нэрт зүтгэлтэн, соён гэгээрүүлэгч Өндөр гэгээн Г.Занабазарын үйлс бүтээл, соёлын өвийг олон нийтэд таниулах, түүний дэг сургуулийн уламжлалыг сурталчлах, судалгааны эргэлтэд оруулах зорилготой юм.

Үзэсгэлэнд Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей болон Эрдэнэзуу музейн сан хөмрөгт хадгалагдаж буй 130 орчим үзмэрийг дэлгэжээ. Үүнээс онцолбол XVIII зууны үеийн “Өндөр гэгээн Занабазар голлосон соёмботой Жавзандамба хутагтуудын дүр” шүтээн зураг, 97х77 см хэмжээтэй “Өндөр гэгээн” зэс хөөмөл баримал мөн Монгол улсын хосгүй үнэт бүтээл “Занабазарын мутрын дардас”,“Хатан эх Ханджамцийн хөрөг” зэрэг бүтээл байна.

Иргэд та бүхэн долдугаар сарын 28-ныг дуустал Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд зочилж, ховор нандин бүтээлүүдийг үзэх боломжтой.

ФОТО:
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг